Уран бүтээлч Г.Мөнхболор Венецийн 57-р олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцоно. Түүний “Хөх өвсний зүүд” бие даасан үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 16-ны 17.30-20.30 цагийн хооронд болох юм.
Г.Мөнхболор үе тэнгийн бусад залуу уран бүтээлчдийн адил 90-жжд оны шилжилтийн эмх замбараагүй үед бага насаа өнгөрүүлсэн. Бүтээлийг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран бүтээлээ тууштай туурвиж, төрөл бүрийн туршилтуудыг хийсээр байна.
Материалын хомсдол заримдаа түүнд асуудал биш давуу тал болж хувирдаг аж. Тэрээр хөдөө хээр, гудамж, хог дээрээс олсон эд зүйлсийг уран бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд түүний бүтээлүүдээс хувь хүний өөрөө өөртэйгөө болон нийгэмтэй хийх оршихын төлөөх тэмцэл, түүн доторхи хувь хүний мутац, өөрөө өөрийгөө устгах араншинг харж болдог.
Хүүхдийнэрхүү гэмээр гэнэн дүрслэл, тангка маягийн тавилт, эмх цэгцгүй мэт боловч тэнцвэртэй шийдлүүдийг түүний хуучин бүтээлүүдээс харж болдог.
Хаягдал даавуу, олс, малын гавлын яс, зэвэрсэн төмөр зэрэг материалууд мөн чанараараа түүний ажлуудад тодорхой хэллэг болон орж ирдэг.
Венецийн биеннальд толилуулж буй “Үйлийн үрийг идэх нь” (2006) нэртэй өрөг бүтээлдээ хүний хүсэл шуналын ул мөр болсон зуданд нэрвэгдсэн малын гавлын яснуудыг ашиглажээ.
Түүний “Хотын хүмүүсийн хөрөг”, “Хотын байгаль“ зэрэг цуврал бүтээлүүдийг Улаанбаатар, Шведийн Стокхолм, АНУ-ын Нью Йорк, Солонгосын Гванжу, Италийн Венец хотоо бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд дэлгэж байв.
Хүүхдийнэрхүү гэмээр гэнэн дүрслэл, тангка маягийн тавилт, эмх цэгцгүй мэт боловч тэнцвэртэй шийдлүүдийг түүний хуучин бүтээлүүдээс харж болдог. Харин сүүлийн ажлуудынх санаа нь нууцлаг болж, шийдэл нь цул, хэмжээ нь том болж хувирсан.
Эдгээр ажлуудыг бүтээх арга ажиллагаа нь нилээд төвөгтэй болж өөрчлөгджээ. Тэрээр хуучин ажлуудаа устгах, тас татах, давхарга үүсгэж дарах, хуулах зэргээр бүтээлтэйгээ хатуу харьцсан харьцааг харж болохын сацуу зохиомж материалын боловсруулалт, арын фонон дахь гүйцэтгэл, зээглэг оёх гэх мэт цаг хүч шаардсан нямбай зөөлөн хандлагыг харж болно. Бүтээл хийх явц болоод харьцаж буй эд юм нь түүний биеэр туулж, барьж үнэрлэж, ухамсарлаж, танин мэдэж буй аялал бөгөөд энэ бүхнээс түүнийг, мөн түүний ертөнцийг мэдрэх мэдрэмжийг шингээсэн бүтээл төрөх аж.
“Хөх өвсний зүүд” үзэсгэлэндээ Г.Мөнхболор шөнийг болоод зүүд зөн, оршихуй болоод үхэл, сансар, хорвоо, хумхын тоосны мөн чанарыг хөндсөн томоохон хэмжээний гүн хөх, бараан өнгийн бүтээлүүдээ дэлгэж байна. “Энэ бол миний өөрөө өөртөө нээсэн хойшид таниж мэдэхийг хүсэж буй шинэ ертөнц, гэхдээ маш олон талаараа бидний энэ ертөнцийг тольддогийг анзаарч болно” гэж Г.Мөнхболор ярьж байна.
Контемпорари урлагийн "Хүн-байгаль-хайр-эрх чөлөө" хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг уран бүтээлч Г.Мөнхболор нь Ногоон морь коллеж, Соёл урлагийн их сургууль, Германы Киел хотын Мутезиосын уран зургийн коллежийг дүүргэсэн. Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлаг, Аллианс Франсе, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Солонгосын Гванжу хотын Азийн соёлын төв, АНУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран, Монгол-Солонгосын Гранд арт уралдааны тусгай шагналыг хүртэж байв.