Утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг Сонгинохайрхан дүүргийн 117-р цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа.
Тус цэцэрлэгт 800 гаруй хүүхэд хүмүүждэг бөгөөд Эрүүл мэндийн сайд 14 хоногийн турш хэрэглэх боломжтой 3М амны хаалтыг тараажээ.
3М амны хаалт нь европын стандарт хангасан, гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, 3М хавхлага нь хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшуулж, амьсгалын хэвийн нөхцөлийг бүрдүүлэн өгдөг хүүхдэд тохирсон хэмжээ, резинен тохируулагчтай юм байна.
3М амны хаалт нь европын стандарт хангасан, гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлдэг
Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байгаа аж.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал байгааг Эрүүл мэндийн сайд онцолжээ.