Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дуусчээ

А.Мишээл GoGo.mn

2017-11-14 14:55 GMT+8

Арилжааны банкууд хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн.

Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байна.

Улмаар маргаашаас нь буюу баасан гарагаас Монгол Улсын 1'043'180 хүүхдийн найм, ес, аравдугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна.  

Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандана асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
 

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ