Хятадад 1,2 сая номын багтаамжтай НОМЫН САН нээгджээ

Д.Багахүү GoGo.mn

2017-11-14 15:05 GMT+8

Хятадын Тианжин хотын Бинхай соёлын дүүрэгт Нидерландын MVRDV компанийн загварчилсан, таван давхар номын сан нээлтээ хийжээ. 34000 метр квадрат талбайг хамрах “Бинхайн нүд” хэмээх энэ номын санд нийт 1,2 сая ном багтах аж.

Байгууламжийг барихад нийт гурван жил зарцуулсан бөгөөд дотроо оффис, уулзалтын танхим, аудио танхим зэргийг багтаажээ. Гэрэл зургуудад харагдаж байгаачлан барилгын дээд хэсэгт байгаа номнууд нь хавтан дээр хэвлэсэн зураг юм байна.

Анх энэхүү байгууламжийн зураг төслийг гаргахдаа таазны хэсгийн номнуудыг хүртэл авч уншиж болдог байхаар шийдэх гэсэн боловч, төлөвлөгөө өөрчлөгдөж оронд нь зураг хэвлэжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ