Хууль бус олборлолтын үйл ажиллагааг зогсоолоо

Б.Эрмүүн GoGo.mn

2017-11-14 17:00 GMT+8

СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. 

Тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан аж. 

Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулан, олборлож, тээвэрлэсэн хайрганд нөхөн төлбөрийн арга хэмжээ авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дагуу тусгай зөвшөөрөл авах хүртэл үйл ажиллагааг нь зогсоожээ. 

Иймд хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайргыг тусгай зөвшөөрөлгүй олборлож, ашиглахгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ