Хүүхдийн өрөөний тавилга сонгох 5 зөвлөмж

Бизнес мэдээ

2017-11-14 15:54 GMT+8

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн өрөөнд байрлах тавилгыг сонгохдоо өнгө үзэмж, хэлбэрт бус гол нь эрүүл, аюулгүй байдалд нь илүү ач холбогдол өгөхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

Тиймээс  хүүхдэд ээлтэй тавилга сонгох 5 зөвлөмжийг Мишээл тавилгын их дэлгүүрээс танд хүргэж байна.

1. Хуучин, дахин ашиглагдаж буй хүүхдийн тавилга авахаас татгалзах

Хуучин тавилга нь үнэ хямд гэх давуу талтай ч олон төрлийн сөрөг нөлөөтэй байдаг. Эдэлгээний хувьд хуучирсан, ор матрасын бохироос болж ямар нэгэн арьны өвчин тусах эрсдэлтэй.  Мөн барзгар ирмэг, чигжээс, зэвэрсэн, гандсан хэсэгтэй байдаг. Сул хадаас, нугас, шураг хүүхдийн арьсийг зурж гэмтээх эрсдэлтэй. 

2. Хүүхдийн тавилга чанартай материалаар хийгдсэн байх ёстой

Сүүлийн үеийн тавилга эрүүл мэндэд хортой, олон улсын стандартын шаардлага хангахгүй материал орсон байх нь элбэг бөгөөд энэ нь хүүхдийн өсөлт, хөгжилд хортой нөлөө үзүүлдэг. Олон улсын стандартын шаардлага хангасан, эрүүл аюулгүйн чанарын баталгаатай тавилга худалддаг газраас хүүхдийн тавилгаа сонгох нь чухал юм.

3. Тавилга нь гулсах, хэт гөлгөр эсэхийг шалгаарай

Хөнгөн, цайвар өнгийн ширээ, сандал нь сайхан, нүдэнд дулаахан харагддаг. Гэхдээ тухайн тавилгыг хэрэглэх үед гулсдаг бол энэ нь эрсдэлтэй. Хүүхэд амархан унах тавилгыг хүүхдийн өрөөнд байрлуулах ёсгүй.

4. Хүүхдийн тавилга хэзээ ч хурц өнцөг булан эсвэл ирмэг байх ёсгүй

Хүүхдийн хоолны ширээ хурц өнцөгтэй байх нь эргэн тойронд гүйх дуртай хүүхдэд аюул учруулж болзошгүй. Хүүхдүүд том хүнийг бодвол идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг тул тэдний санаандгүй хөдөлгөөнөөс үүдэн өөрийгөө гэмтээхээс үргэлж сэргийлж байх хэрэгтэй. Үүний тулд хурц өнцөгтэй хүүхдийн тавилга бүү сонгоорой. Зайлшгүй сонгох шаардлага гарвал зориулалтын өнцөг булангийн зөөлрүүлэгч авч тавилгадаа хийхийг зөвлөж байна.

5.  Тавилганы будаг хортой байх ёсгүй

Хүүхдийн унтлагын өрөө эсвэл цэцэрлэгт зориулсан тавилганаас эхлээд бүх төрлийн тавилга нь олон улсын аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Хүүхдэд ойр байх бүх төрлийн тавилганы будаг нь хар тугалганы орцгүй, хурц үнэргүй байх ёстой.

Монгол улсын тавилгын зах зээлд тэргүүлэгч Мишээл тавилгын их дэлгүүр нь олон улсын чанарын гэрчилгээтэй тавилгыг өөрийн дэлгүүртэй борлуулдаг тул хэрэглэгч та бүхэн манай төвөөс өөрийн үр хүүхэддээ аюулгүй, чанартай тавилгыг сонгоорой.

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл тавилгын их дэлгүүр

Утас: 7555-9999

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ