Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон яам, агентлагийн удирдлагууд өмнийн говьд ажиллажээ.
Сайд нар амралтын өдрөөр Гашуунсухайтын боомтод ажилласан байна. Учир нь тус боомтод өнгөрсөн долдугаар сараас хойш 100 орчим км урт дугаарлалт үүсээд байгаа юм.
“Цагаан хад”-наас “Ганц мод” боомт хүртэл хилийн бүсийн 20 гаруй км-т шороон замаар нүүрс тээвэрлэж, машины даацыг 100-110 орчим тн-д хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой.
Энэ асуудлыг шийдэх гарцын талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй ярилцсан байна.
Дөрвөн сар өнгөрсөн ч байдал сайжраагүй тул нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдарч байгаагаа тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар Авто тээврийн үндэсний төв 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машины жолоочид нүүрс тээвэрлэх зөвшөөрөл өгчээ. Гэтэл эдгээр машиныг эзэмшдэг зарим аж ахуйн нэгжид тогтсон жолооч байхгүй тул хөлсний хүн ажиллуулан, тэдний нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй байна. Мөн машин нь эвдрэхэд засварын төв байхгүй зэрэг эрсдэлүүд байдаг аж.
Нүүрс тээвэрлэх машинуудын тоо нэмэгдсэн нь хилийн боомтод дараалал үүсэхэд нөлөөлж байгааг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьлаа. Тэрбээр “Авто замаар 65 тн даацтай машин явахаар тогтоосон. Үүссэн хүндрэлтэй байдлыг богино хугацаанд шийдэхийн тулд “Цагаан хад” боомт хүртэл уурхайгаас нүүрсээ тээвэрлэж, тэндээ нөөц бүрдүүлнэ.
“Цагаан хад”-наас “Ганц мод” боомт хүртэл хилийн бүсийн 20 гаруй км-т шороон замаар нүүрс тээвэрлэж, машины даацыг 100-110 орчим тн-д хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой. Гэхдээ энэ нь урд хөрштэйгөө дээд түвшинд хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүртэл түр авах арга хэмжээ байж болно” гэх саналыг дэвшүүлэв.
Хэрвээ богино эргэлтээр нүүрс тээвэрлэвэл 500 машин хилээр гарсан ч зөөх нүүрс 40-50 хувиар нэмэгдэх аж. Жолооч нар ч хоёр сайдад энэ саналыг тавьж, богино эргэлтээр нүүрс тээвэрлэх хүсэлтээ уламжиллаа.
Сайд нар нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймагт хийсэн гурван өдрийн томилолтын үеэрээ “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.