Гурав дахь удаагийн FuckUp Nights энэ пүрэв гарагт болно


2017-11-14 16:40 GMT+8

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт карьер ба бизнесийн уналт, бүтэлгүйтэл түүнээс авсан сургамжийн талаарх хүмүүсийн сонирхолтой түүхийг сонсох боломжийг Fuckup Nights олгодог.

Бусдын алдааг сонсож, түүнээс сургамж авч, бас бүтэлгүйтэхээс айх хэрэггүй гэдгийг баталдаг нэгэн үйл ажиллагаа гурав дахь удаагаа болох гэж байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа энэ сарын 16-ны 19.00 цагт Централ тауэрийн Скай 17-д болно.

Гурав дахь удаагийн бүтэлгүйтлийн түүхээ хуваалцах оролцогчдыг танилцуулж байна.

  • “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ургах Наран” хорооллыг бүтээн байгуулах, санхүүжүүлэх явцдаа ямар бүтэлгүйтэлтэй тулгарч, ямар сургамж авсан талаараа ярьж өгөх нь ээ.
  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сонирхолтой бүтэлгүйтлийн түүх ба түүнээс авсан сургамжаа хуваалцана.
  • “МиМо” гэрээрээ танил болсон “НААД” брэндийн үүсгэн байгуулагч С.Сайханбаяр зургаан жил гаруйн хугацаа зарцуулсан дотоодын олон нийтийн сүлжээ болох Oluulaa.mn хэрхэн бүтэлгүйтсэн, түүнээс ямар сургамж авсан талаараа сонирхуулна.
  • Үл хөдлөх хөрөнгө болон хүний нөөцийн салбарт UA Properties, UA Consulting компаниудыг байгуулан хүч үзэж яваа А.Урангоо хүзүүний зүүлт, гоёл чимэглэлийн Uran Boutique дэлгүүрээ хаахад хүргэсэн шалтгаанаа хуваалцах юм.

Дээрх дөрвөн эрхмийн бүтэлгүйтсэн түүх болон түүнээс суралцсан зүйлс юу байсан талаар сонсохыг хүсвэл ирэх пүрэв гарагт Скай 17-г зориорой. Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 95349298, 99540401 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ