Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаа доромжилсон иргэн Ц.Баярцогтод 15 хоног баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ.
Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон тул ийн шийтгэл ногдуулсан бөгөөд өмнө саатуулагдсан хоёр хоногийг хасаж тооцох юм байна.
Хэргийг эргэн сануулахад, есдүгээр сарын 21-нд Ц.Баярцогт шаардлага тавьсан цагдааг хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл гарган сүрдүүлсэн юм.
Тухайн үед цагдаагийн ажилтан тусгай дуут дохиог шалгах гэж зогсоосон бөгөөд 1793 УБҮ дугаарын автомашины жолооч шалгуулах гэсэн боловч өөрийгөө эзэн нь гэж танилцуулсан залуу шалгуулахыг эсэргүүцсэн байна.
1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд хөх өнгийн дуут дохио ашиглах эрхтэй ч улаан хөх өнгийн хосолсон дохиог ашиглаж байжээ. Тусгай дуут дохио буруу ашигласан учраас замын цагдаа шаардлага тавьсан байна.