"Адууны түүх"-ийн Холстомерд Э.Тодгэрэл, С.Болд-Эрдэнэ, Г.Мягмарнаран нар тоглоно

А.Мишээл GoGo.mn

2017-11-15 10:55 GMT+8

Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний "Холстомер" бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн "АДУУНЫ ТҮҮХ" Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавих гэж байгаа билээ.

Тус жүжгийн гол дүр Холстомерд жүжигчин Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА С.Болд-Эрдэнэ, СТА Э.Тодгэрэл нар тоглоно. Мөн хоёрдугаар бүрэлдэхүүнд СТА Д.Баттөмөр, Б.Золжаргал, А.Чингүн нар тоглохоор болжээ.

Энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийх тус жүжгийн ерөнхий найруулагчаар УГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Бямбабаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай ажиллалаа.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

"Холстомер" хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа Лев Толстой 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл "Дайн ба энх", "Анна Каренина" зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө тэр юм.

Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон "Адууны түүх" жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд бүр тодруулбал 1975 онд Санкт-Петербургийн Драмын Эрдмийн театрын (Хуучнаар Горькийн нэрэмжит театр) тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоногов найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлаг шүүмж судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн "үзэгдэл" болж үлдэж чадсан гэдэг.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

НАЙРУУЛАГЧ: Б.Баатар УГЗ
ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР: Д.Цэрэнсамбуу УГЗ
УРАН САЙХНЫ УДИРДАГЧ: Н.Сувд ТС, АЖ
ОРЧУУЛАГЧ: Н.Пүрэвдагва
ЕРӨНХИЙ ЗУРААЧ: О.Баярмагнай
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Б.Бямбабаяр УГЗ
ХӨДӨЛГӨӨНИЙ НАЙРУУЛАГЧ: Г.Ган-Очир СТА
КОНСТРУКТОР ЗУРААЧ: Т.Алтан-Од
ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ: О.Итгэл

Дүрүүдэд:

1-Р БҮРЭЛДЭХҮҮН

Холстомер /гол дүрийн адуу/: Г.Мягмарнаран-С.Болд-Эрдэнэ-Э.Тодгэрэл
Серпуховский ванд: М.Түвшинхүү
Вязопуриха: С.Сарантуяа – М.Тогтохжаргал

2-Р БҮРЭЛДЭХҮҮН

Холстомер: Д.Баттөмөр-Б.Золжаргал-А.Чингүн
Серпуховский ван: Б.Жаргалсайхан
Вязопуриха: Г.Урнаа – Д.Асардарь

Матье, бас Мари: Ж.Оюундарь-Ц.Аззаяа
Офицер:Б.Шинэбаяр
Бобринский: Ц.Төгсбилэгт
Феофан мөн тэрчлэн Фриц: Р.Адъяабаатар
Васька: Ж.Пүрэвдорж /Ц.Төгсбилэгт
Агтчин:А.Очирбат-Ц.Жаргалсайхан
Найрал дуучид, адуун сүрэгт нийт уран бүтээлчид

НЭЭЛТИЙН ТОГЛОЛТУУД: 2017.11.24-12.03

Насны ангилал: 16+

ТАСАЛБАРЫН ҮНЭ: СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: /10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000₮ VIP 50,000₮/

Тасалбар: өнөөд удэт-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800

99026929, 96117878, 99199794, 89403070

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ