Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллажээ.
Тэрбээр 2017 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт хийгдсэн дэд өртөө, агаарын шугамын барилга угсралтын ажилтай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 40 хороонд 63 дэд өртөө, 10 кВ-ын 19.5 км агаарын шугам, 10 кВ-ын 9.2 км кабель шугам, 0.4 кВ-ын 114.5 км агаарын шугамын барилга угсралтын ажлыг хийж ашиглалтад оруулсан байна.
Дээрх ажлын хүрээнд 6 дүүргийн 6000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн боломж бүрдэж айл өрхүүд цахилгаан эрчим хүчтэй болжээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Энэ ондоо багтаан Улсын төсвийн 2017 оны тодотголоор Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэнэ” гэв.