ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

А.Мишээл GoGo.mn

2017-11-15 09:55 GMT+8

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь аймгийн Замын Үүд сумаас алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн охинтой холбоотой мэдээллээ 96660300, 88051314, 70527102, 96388102 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой.

Д.Сэржмядаг охин олдох үед бид албан ёсны мэдээллийг хүргэх болно. Зарим нэг иргэдийг "ОХИН ОЛДЛОО" гэсэн худал мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦЕГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4026 санал өгсөн байна.

Дээшээ