Ц.Даваасүрэн: 200 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

Б.Эрмүүн GoGo.mn

2017-11-15 12:30 GMT+8

Эрчим хүчний яамнаас Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбохоор болжээ. 

Энэ талаар Эрчим хүчний  сайд Ц.Даваасүрэн "Нийслэлд одоогийн байдлаар 200 гаруй халаалтын зуух байна. Эдгээрийг ирэх хоёр жилийн хугацаанд шат дараалалтайгаар төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна” гэв.  

Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан бөгөөд энэ ондоо багтаан гүйцэтгэх аж.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 681 санал өгсөн байна.

Дээшээ