Хоёр сар үргэлжилсэн санал хураалтын эцэст Австраличуудын дийлэнх нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжлээ. Өнөөдөр Австралийн Статистикийн хорооноос мэдээлснээр санал асуулгад оролцогсдын 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь татгалзжээ.
Энэхүү мэдээлэл гарсны дараа Мельбурн хотод олон зуун иргэд солонгон утаа гаргаж, дуулж, бүжиглэн баяраа тэмдэглэж байна. Санал асуулгад нийт 12,7 сая хүн оролцсон нь нийт хүн амын 79,5 хувь юм.
Австралийн Ерөнхий сайд Мальколм Тюрнбулл санал асуулгын дүн гарсны дараа хэлсэн үгтээ зул сараас өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар батална гэжээ.
Тэрээр “Иргэд шударга ёс, итгэл үнэмшил, хайрынхаа төлөө саналаа өглөө. Одоо Австралийн Парламент үүнийг нь дэмжих ажил л үлдэж байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан аж.
Харин Хөдөлмөрийн намын дарга Билл Шортен “Мельбурнд болж буй энэ үйл явдал гэлтгүй, санал хураалт анхнаасаа болох ёсгүй байсан юм” гэжээ. Улс төрчид одоо энэ долоо хоногтоо ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хэрхэн хуульчлах, ямар заалтууд оруулах тухай хэлэлцэх аж.
Австрали улс гэрлэлтийн тэгш эрхийг дэмжих тухай олон жил ярьсан хэдий ч үе үеийн Засгийн газрууд уламжлалаа хадгалахыг хүсэж байсан юм. 2015 онд тухайн үеийн Ерөнхий сайд Тони Абботт хоёр ч удаа бүх нийтийн санал асуулга явуулахаар санал оруулсан хэдий ч Австралийн сенатын танхим зөвшөөрөөгүй, санхүүжилтийг нь шийдэж өгөөгүй аж.
Харин шинэ Ерөнхий сайд Тюрнбулл өнгөрсөн наймдугаар сард шуудангийн санал асуулга явуулахаар зарлажээ. Ингэснээр санхүүжилтийн асуудлыг шийдэж, Австралийн Статистикийн хороогоор дамжуулснаар Парламентийн зөвшөөрлийг авах шаардлагагүй болсон юм байна.
Санал хураалт есдүгээр сарын 12-ны өдөр эхэлж, арван нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл иргэдийн саналыг авчээ.
Эх сурвалж: CNN