Эрготионин, глутатион хэмээх антиоксидантууд хөгшрөх явцыг “чангаадаг” болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Зөвхөн хөгшрөлт гэлтгүй аливаа өвчний эрсдэлийг бууруулахад хамгийн их нөлөөлдөг тэдгээр бодис төрөл бүрийн мөөгөнд ихээр агуулагддаг болохыг америк судлаачид тогтоожээ. Судалгааны багийн ахлагч Роберт Билман “Бид 13 төрлийн мөөгийг судлахад эл хоёр “залуужуулагч” заримд нь хамт байсан. Гэхдээ хэмжээний хувьд харилцан адилгүй. Харин цагаан мөөгний нэг зүйл болох болетуст эрготионин, глутатион хоёул их хэмжээтэй агуулагддаг болохыг тогтоолоо.
Хүмүүс хамгийн өргөн хэрэглэдэг шампиньон буюу хурган цагаан мөгөөнд эдгээр нь харьцангуй бага агуулагддаг. Хамгийн гайхалтай нь эрготионин, глутатион хэмээх нэгдлийн шимт байдал халуун боловсруулалтын явцад уурших, багасах зэргээр алга болдоггүй. Үүнээс гадна Альцгеймер, Паркинсоны өвчнөөс сэргийлэхийн тулд хүнсэндээ мөөг тогтмол хэрэглэх хэрэгтэй” гэжээ. Эл мэдээлэлтэй холбогдуулан газрын “мах”-ны талаар товчхон танилцуулъя.
Мөөгийг судлаачид ургамал, амьтан гэж маргадаг. Зарим эрдэмтэн ургамлын төрөл гэдэг ч үнэндээ мөөгөнд хлорофилл буюу бүх мод, бут, өвсөнд агуулагддаг онцгой нэгэн эс найрлагад нь огт байдаггүй. Хөрс, нарны илчгүй байсан ч чийгтэй, дулаан орчинд зөнгөөрөө хаа сайгүй ургадаг мөөг органик нэгдлүүдээр хооллодог гэхээр амьтан гэчихмээр. Гэтэл үнэндээ бол амьд биетэд байдаг наад захын шинжүүд түүнд байхгүй нь хачин. Уран зөгнөгчид мөөгийг харь гаригийнхны бэлэг гэх нь бий. Учир нь түүнээс пенициллин хэмээх бэлдмэл гарган хүн төрөлхтөн аврагдсан түүхтэй. Тэгэхээр мөөгийг амьтан-ургамал гэдэгт олонх эрдэмтэн санал нэгддэг байна. Мөөгийг судалдаг ухааныг микологи гэдэг.
Малгай, шилбэ, үндэс гэсэн хэсгээс бүрдэх мөөгний оройн хэсгийн доод талыг салбан гэдэг. Үүнийг олон оронд “мах” гэдэг нь сонин. Зарим төрлийн мөөг үхэж буй ургамал, амьтны бие дээр үүсэж, шимэгчлэн ургадаг. Үүнийг сапрофит хэмээдэг бөгөөд ийм мөөгнүүд өвчин үүсгэх аюултай. Шимэгч мөөг гэж бас бий. Амьтны ялгадас дээр угасан мөөгнүүд энэ төрлийнх. Дэлхийн хэмжээнд ойролцоогоор 100.000 төрөл, зүйлийн мөөг бий. Энэ нь таримал мөөгний төрлүүдийг ч багтаасан үзүүлэлт. Монголд 28 дэд овгийн 136 төрөлд багтдаг 375 зүйлийн мөөг ургадаг гэнэ.
Цусан дахь ашиггүй тосны нэгдлийг саармагжуулах, халуун бууруулах, үрэвсэл дарах, булчингийн үйл ажиллагааг зохицуулах онцгой үйлчилгээтэй учраас өдгөө анагаахын шинжлэх ухаанд 550 төрлийн мөөгийг эмчилгээ, эм бэлдмэлд ашигладаг гэсэн баримт байна. Монгол эрдэмтэд хусны онгол хэмээх мөөгний биологийн идэвхт бодисоор эм бэлдмэл хийхээр ажиллаж буй гэсэн.
Нүүрс ус, тосны хүчил, уураг, аминдэм, зэс, фосфор, кали, кальц, төмөр зэрэг эрдэс бодис агуулдаг газрын “мах”-ны 80 гаруй хувийг ус эзэлдэг учраас дотроосоо өтдөг гэнэ.
Мөөгийг хортой, хоргүй гэж ангилдаг. Анхилуун үнэртэй, шилбэндээ цагариггүй, малгай дээрээ толбогүй бол идэж болно. Хортой мөөгнүүд ихэвчлэн толботой, бас уутанцартай байдаг. Ийм төрлийн мөөгийг хоол боловсруулах эрхтэн, мэдрэлийн систем, цусанд шууд нөлөөлдөг гэж хуваадаг. Олон улсын шинжээчид мөөгийг ирээдүйн хоол хүнсний жагсаалтад оруулсан. Уургийн уурхай учраас тэр. 2050 он гэхэд дэлхийн хүн амын уургийн хэрэгцээний гуравны нэгийг амьтан-ургамал болсон мөөгөөр хангах боломжтой гэсэн судалгаа бий.