Сэргээн засах ба бие даан амьдрахад зориулсан туслах хэрэгслүүдийн худалдаа, үйлчилгээг үзүүлдэг “Рехтус” ХХК-ийн захирал В.Ойдовтой Монголын барилгын салбар мөрдөх ёстой норм, стандартуудын талаар ярилцлаа.
-Хэдийгээр бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хөндөн ярилцахаар тохиролцсон ч шинээр ашиглалтад орсон барилгууд төдийгүй тухайн барилга, орон сууцанд амьдрагч иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийн талаар хөндөхгүй байж боломгүй санагдлаа?
-Энэ асуудалд би нэг дүгнэлт хийсэн. Хамгийн том зарчим бол бид барилга, байшин барихдаа хэн бүхэн амьдарч болохуйц орчинг бүрдүүлье гэсэн санаа юм. Ингэж ярих минь зөвхөн норм стандарттай холбоотой гэвэл өрөөсгөл. Алив норм стандарт бол байж болох зүйлсийн минимум утгыг л илэрхийлдэг. Хэрэв Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм стандартууд “зөв” амьдрах хэрэгцээг хангаж чадахгүй бол үүнийг өөрчилж сайжруулах хэрэгтэй болно. Яагаад ингэх болсноо энэ ярилцлагаар дамжуулан сайн тайлбарлахыг хичээе.
Нэгдүгээрт, хүмүүс худалдан авсан байрандаа л амьдардаг гэж эндүүрдэг. Энэ бол хамгийн том алдаа. Айлд хүмүүс ирж таарна. Өөрөөр хэлбэл ганц хүн бус тухайн хүний амьдралын хүрээлэл энэ байранд бий болно. Тэгэхээр бүх хүнд байрны орчин, стандартад нийцэх нь чухал.
Хүмүүс худалдан авсан байрандаа л амьдардаг гэж эндүүрдэг. Энэ бол хамгийн том алдаа. Айлд хүмүүс ирж таарна. Өөрөөр хэлбэл ганц хүн бус тухайн хүний амьдралын хүрээлэл энэ байранд бий болно. Тэгэхээр бүх хүнд байрны орчин, стандартад нийцэх нь чухал.
Хоёрдугаарт, хүн худалдан авсан байрандаа дунджаар 10-20 жил амьдарна. Энэ хугацаанд хүүхэдтэй болно, эцэг эх нь хамт амьдарна гэх мэтээр амьдралд бага зэргийн өөрчлөлт бий болно.
Эндээс барилга бүх хүнд хүртээмжтэй, таатай байх ёстой. Хүртээмж гэдэг нь хэн бүхэн хүссэн үйлчилгээгээ бусдын тусламжгүйгээр авах боломжийг хэлнэ.
-Бүгдэд зориулж хийхийн ач холбогдол нь юу вэ?
-Монгол Улсын хууль, стандарт бий. Стандарт бол шаардаж болох зүйлийн доод хэмжүүр. Харамсалтай нь үүнд хүрч чадахгүй байна. Хэрэгжүүлэхийг бодитоор шаардаад эхэлбэл маш олон барилга шалгалтад унана.
Жишээлбэл, сүүлийн үеийн байрууд гаднаа налуу замтай мөртлөө явахад хүндрэлтэй, хашилтгүй, градусынхаа шаардлагыг хангахгүй, дөрвөн улирлаас хамгаалаагүй, налуу замаа зориулалтын бус өнгөлгөөний хавтангаар хийчихсэн байдаг. Тэр бүү хэл налуу замаараа өгсөөд орц руугаа орох гэхээр багтахааргүй нарийхан хаалгатай байдаг. Налуу замаа больё гэхэд, саяхан баригдсан шинэхэн хотхон лифтээ давхар хооронд зогсдог байдлаар төлөвлөсөн байсан. Угтаа бол хамгийн доод давхрын айлууд лифтээр явдаггүй юм чинь гээд лифтнийхээ замыг нэг давхраар хэмнэчихдэг юм шиг ээ.
Гэтэл ийм нөхцөлд хөгшчүүд, хүүхдээ салхилуулах ээж аавууд адаг сүүлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж зорчих вэ? Таягтай нь ч яахав шатаар дээшээ, доошоо зүтгэчихнэ. Тэргэнцэртэй нь хэрхэх вэ? Хэцүү байгаа биз дээ. Бас хаалганууд их давчуу. Гадна болоод өрөөнийхөө хаалгаар багтчихна. Угаалгын өрөө, тагт руу бол зүглэлтгүй. Ямар стандартдаа тийм байхыг заачихдаг юм.
Дийлэнх байр нь тагтны хаалгандаа өндөр босготой. Заавал ийм өндөр босго хийх шаардлагатай юу? Ийм өндөр босго нь настай хүмүүс, хүүхдүүд халтай баймаар юм. Бүдрэх, унах энүүхэнд шүү дээ. Энэ мэтээр өөлөх асуудал их бий.
-Энэ “эсэргүү стандартыг” бий болгож буй хүмүүст та юу хэлэх вэ?
-Барилга барьж байгаа хүмүүсийн буруу гэж хэлэхгүй ээ. Мань мэт эхлээд юуны түрүүнд угсарч байгаа нөхдүүдийг чичилдэг байсан. Тэр буруу байж. Угсралтынхан бол зургийн дагуу хийж байгаа, зураг өөрчилсөн бол өөрсдөө хариуцлагаа хүлээж засварлах ёстой. Харин буруу барилга байх юм бол түүнийг ийм болгосон шат шатны “ухаантнууд” цаана чинь байна. Хамгийн эхний “ухаантан” нь барилга захиалагч гэмээр байна. Захиалагч нь зарцуулах мөнгөө бодоод наад захын шаардлагатай зүйлсийг хасах тохиолдол байна, эсвэл байх ёстой зүйлсийг нь шаардах мэдлэггүй болохоороо зургийнхнаас юмаа нэхдэггүй. Хоёр дахь ухаантан нь зургийнхан. Тэд захиалагчдад шаардлагаа тавьж чаддаггүй, бас мэдлэггүй. Гурав дахь нь инженер. Буруу эсвэл бүрэн биш хийгдсэнийг харсаар байж буруу чигээр нь барьчихна. Мөн ийм барилгын зургийг баталж, явцыг хянаж, ашиглалтад хүлээж авч байгаа хяналтынхан ч бас энэ ухаантнуудын тоонд орж таарах нь.
-Та яг баттай мэдэж хэлж байгаа биз дээ?
-Саяхан л бодит кэйс гарсан шүү дээ. Нэлээд том зочид буудлын хяналтаар тэргэнцэртэй хүмүүс очжээ. Гэтэл стандарт зөрчигдсөн болох нь илэрч, гарын үсэг зурах эсэх дээрээ тулж. Гэтэл барилга барьсан, бариулсан хүмүүс бараг уйлсан. Тэр газраас ийм үнэтэй хаалгыг авчруулсан, одоо солих боломжгүй, түмэн буман төгрөг болох гээд байна, хугацаа нь тулчихсан... Зөвшөөрчих л дөө гэж гуйгаад л… Уг нь энд барьсан хүмүүс биш ийм зураг, төсөв хийлгээд, батлуулаад бариулж буй захиалагч, архитектор хоёр гол буруутан нь юм шүү дээ.
Гэтэл ийм нөхцөлд хөгшчүүд, хүүхдээ салхилуулах ээж аавууд адаг сүүлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж зорчих вэ? Таягтай нь ч яахав шатаар дээшээ, доошоо зүтгэчихнэ. Тэргэнцэртэй нь хэрхэх вэ? Хэцүү байгаа биз дээ. Бас хаалганууд их давчуу.
Иргэдийн эрх ашиг, эрүүл мэндэд халтай бас нэг нийтлэг шийдэл бол барилгын нэгдүгээр давхрын түвшин. Суурийг газрын түвшинтэй тэгш байршуулахын оронд подвалын хэсгийг газрын түвшнээс өндөр гаргаж хийгээд байх юм. Барилгынханд өөр шалтгаантай байж магадгүй л дээ. Гадны улс орнуудад газрын гүнд хэд хэдэн давхрыг хийсэн ч үндсэн нэгдүгээр давхар бол яг газрынхаа гадаргуутай ижил түвшинд байхыг чухалчилдаг. Магадгүй, миний энэ үгийг сонсоод барилгын салбарынхан тэнэг юм ярилаа гэх байх. Гэхдээ би үйлчлүүлэгчийнхээ хувьд харахад тийм байгаасай гэж хүсч байна. Барилгын компанийн танил, найзуудаасаа учрыг лавлавал мөнгө хэмнэдэг, ашигтай талбайгаа илүү болгоод, ашиггүй талбайгаа багасгадаг сайн талтай юм гэнэ. Илүү өндөр байшингуудын суурь илүү сайн байх ёстой нь ойлгомжтой. Сууриа газар гүн ухаж хийхийн оронд дээш нь өндөрлөчихдөг юм байна лээ.
Тэгэхээр нэгдүгээр давхар нь газрын түвшнээс өндөр болохоор тэдгээр байшин бүгд шаттай байх ёстой. Шаттай байгаа юм чинь бүгд налуу замтай байх ёстой гээд дараа дараагийн шаардлагууд ургана биз дээ. Тэгтэл шаардлага хангасан налуу зам хий гэдэг шаардлага тавихаар бүгд дургүйцнэ. Энэ мэтээр яриад байвал Монголд гайгүй хороолол бараг байхгүй. Аль гайгүй нь барууны байгууллагын төслөөр, тэдний стандартаар хийгдсэн хэдэн барилга. Английн ЭСЯ, Япон Монголын төв бол налуу зам дээр явж байгаагаа ч мэдрэхээргүй тийм зохицуулалттай бол Монголынх эсрэгээрээ, эмэгтэй хүний өгзөг чангалах дасгал хийлгэж байгаа юм шиг замтай.
-“Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага. MNS 6055 : 2009” Монгол Улсын стандарт байдаг юм билээ. Таны яриад байгаа зүйл энэ стандартаас зарим талаараа өөр ч юм шиг?
-Миний ярьж байгаа зүйл бол сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүний гомдоллосон яриа биш, “Түгээмэл загвар” гэдэг зүйл дээр үндэслэгдсэн юм. “Түгээмэл загвар” маань барилга байгууламж, хот тохижилтоос өгсүүлээд ундааны бөглөө хүртэлх аливаа бүтээгдэхүүний загвартаа ямар ч хүн хэрэглэж болохуйц байдлаар шийдэл гаргахыг хэлдэг бөгөөд IT, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт нэвтрээд хэрэгжчихсэн. “Түгээмэл загвар” нь “Хийхэд хялбар байх”, “Хэн ч харсан ойлгомжтой байх”, “Алдаа хийх боломжтой байх” гэх мэт долоон зарчим дээр үндэслэдэг. “Алдаа хийх боломж” гэж юуг хэлдэг вэ? Хамгийн энгийн жишээ бол Microsogt word browser дээрх back гэсэн товчлуур. Хүн буруу юм руу орсон бол алдаагаа буцаагаад залруулах боломжтой байх нөхцөлийг хангах. Үйлдлээ буцаах боломжтой байх зарчим дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн түүнийг хэрэглэж байгаа хүн нь алдаа гаргах магадлалтай гэдгийг тооцох нь чухал. Барилга дээр ч гэсэн энэ байдал яаж харагддаг вэ гэхээр, төөрдөг байшин шиг байх ёсгүй. Орсон хүн хаашаа юу байгааг мэдэх таних тэмдэг, тэмдэглэгээ, дохио заавал байх ёстой. Үүнийг хамгийн зөв хийх арга бол дүрсээр илэрхийлэх. Бичиг үсэгт тайлагдаагүй юм уу, тухайн орны хэл мэдэхгүй хүн, эсвэл хүүхэд бичиг хараад ойлгохгүй тул хэн ч харсан ойлгогдох дүрсийг сонгох нь илүү сайн шийдэл. Ийм зүйл дутагдалтай харагдаад байгаа.
-Та нүүр хуудсан дээрээ нэлээд нэр хүнд бүхий нэг хорооллоор орж дүгнэлт өгсөн байна лээ. Энэ тухай дэлгэрүүлж ярьж болох уу?
-Тэгсэн. Хүн нэгэнт хэлхээс нааш ойлгодоггүй амьтан юм хойно жаахан ч гэсэн бусадтайгаа хуваалцах мэдлэг байгаа бол түүнийгээ тэр хотхон дээр хийсэн өнгөц шинжилгээгээрээ үзүүлэхийг бодсон юм. Үүнийг бусад хүн аль хэдийнэ мэдэж байгаа гэж боддог ч хачир дээрээ олон хүн ямар ч ойлголтгүй байдаг даа. Пост дээр бичсэн сэтгэгдлүүдийг уншаад хүмүүстэй саналаа хуваалцсан нь зөв байж гэж бодогдсон Цаашдаа би студиудтэй ярьж байгаад хорооллуудаар стандартаа барьж байгаад явж үнэлгээ өгдөг нэвтрүүлэг хийе гэж бодож байгаа. Энэ барилга ядаж стандартдаа нийцэж байна уу үгүй юу? Нийцэхгүй байгаа барилгыг яагаад барьчихав? Ийм барилгыг яагаад хүлээн зөвшөөрч ашиглалтад авсан юм гээд асуудлууд урган гарна аа даа. Мэдээж барилга захиалагчид, барилгын компаниуд дургүйцэх л байх. Гэхдээ барилга стандартын дагуу л байх ёстой. Хамтран ажиллах студи байвал хандаарай.
Тоглоомын талбай бол тайз биш шүү дээ найзуудаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн олон уулзалтуудаас харж байхад: “36 айлын орон сууц байхад ганцхан л хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх жишээтэй. Ийм тохиолдолд бид ганцхан хүнд зориулж бүхэл бүтэн байшинг тийм болгох шаардлага байгаа юм уу” гэж хүмүүс хэлдэг. Би бол “Энэ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хийж байгаа зүйл биш. Чамд зориулж байгаа юм, чи хөгшрөхийн цагт чамд хэрэг болно. Чиний үр хүүхдийн аюулгүй байдлын төлөө хийж байгаа юм. Чам дээр ирж амьдрах өндөр настай ээж аав, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй ганцхан найзад чинь зориулж байгаа юм” гэж хэлдэг. Тэд бас “Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон биш. Гадуур нэг их харагддаггүй шүү дээ” гэх нь бий. “Тэд чамд харагдахгүй байж магад. Яагаад гэвэл тэдэнд харагдах орчин нь бүрдээгүй, гарч чадахгүй гэртээ хоригдож суугаа учраас чамд харагдахгүй байгаа юм. Чи байшингаа зөв барьчихвал тэд чиний нүдэнд илүү их харагддаг болно” гэж хариулна даа.
Хамгийн түгээмэл бас нэг үгүйсгэл бол “Монгол бол залуучуудын орон. Эрүү өвдөг нь нийлсэн хөгшчүүд ховор шүү” гэх. Хариулт нь бол “Уучлаарай, Монголд жилд дунджаар 300-400 хүн цус харваж байна. Зүрхний шигдээсээр Монгол дэлхийд тэргүүлж байна. Энэ хүмүүсийн хамгийн дээд тал 10-20 хувь нь л хөл дээрээ эргэн босдог. Бусад нь хөгжлийн бэрхшээлтэй болоод эрүүл, залуу хүмүүст зориулсан байрандаа түүртэн амьдрах болно. Одоо залуу гээд байгаа хүмүүс чинь 20, 30 жилийн дараа өвгөн, эмгэн болно. Гэтэл чи байшингаа 2-хон жил ашиглана гэж бариагүй биз дээ. Дор хаяж 50 жил болно биз дээ”.
Барилгаа хүртээмжтэй болгох зардал чинь нийт зардлын ердөө л 10 хүрэхгүй хувийг л эзэлнэ шүү дээ. Үнэндээ бол тийм ч хэцүү үнэтэй зүйл бол биш. Энэ бол олон улсын жишиг. Хэрэв үүнээс татгалзвал хууль хэрэгжээд, стандарт хангахыг шаардаад ирэхийн цагт магадгүй чи аль хэдийнэ барьчихсан барилгаа дахин шинэчлэх зардал чинь харин 30-45 хувьтай тэнцэнэ гэдгийг бодолцоорой.
Яахав, өнөөдөр миний үгийг сонсоод хүн ойлгохгүй, тусгаж авахгүй байж магад. Тэгэхээр энэ талаар бодох хамгийн энгийн арга бол миний барьж байгаа, миний захиалж байгаа энэ байруудыг өөр хүмүүс ашиглаж, хэрэглэж болох нь уу, үгүй юу гэдгийг өөрөөсөө нэг асуугаарай. Бүр нэг сайхан нэг гартаа кофегоо барьчаад цонхоороо харж байгаад асуугаад үзээрэй. Бүр бодоод олохгүй байгаа бол загвар дээрээ өөрөө туршаад үз, шалгаад үз. Турших боломжгүй бол мэргэжлийн хүмүүст ханд. Мэдлэг, мэдэгдэхүүнтэй хүмүүсийг багтаа ажиллуул. Тэгвэл Та нэгдүгээрт, мөнгөө хэмнэнэ ээ. Хоёрдугаарт, өөрсдөө болоод бусад хүмүүс ая тухтай байна. Хэдэн үеэрээ амьдарсан ч хэрэгцээг тань хангана гэдэг үзүүлэлт бол том сурталчилгаа биз.
-Барилгын дотор орчин ийм байдаг юм байж, гадна орчин ч бас хүртээмж талаасаа маш муу байна. Сурталчилгаандаа хүүхдийн тоглоомын талбайтай гээд л байна. Үнэндээ байдал ямар байгааг та анзаарсан уу?
-Хүүхдийн тоглоомын талбайг ухаж байгаад доор нь машины гарааш хийгээд, дээр нь хүүхдийн тоглоомын талбайгаа өндөрлөөд хийчихдэг болж. Үүн шиг “гайхалтай” гэж уулга алдахаас өөр санаа байхгүй. Яагаад гэвэл, гарааш хийх талбайгаа эхнээс нь хороолол барьж байхдаа төлөвлөөгүй байдаг тул тэр газрыг нь “булаах” шахам болж авчихаад дээр нь хүүхдийн тоглоомын талбай хийхдээ газрын түвшингээ тэгш хийхгүй (яагаад гэвэл зүгээр л тэр талбай нь хүрэлцдэггүй), илүү өндөрлөөд, шаттай хийдэг нь олонх. Ийм талбай дээр хөл муутай хөгшид, тэрэгтэй тоглоомтой хүүхэд бие даан гарч чадахгүй, заавал бусдын тусламжийг авах шаардлагатай болчихож байгаа юм. Нөгөө талаас хүүхэд тоглож байгаад уначихлаа, уйлчихлаа, за ямар нэг шалтгаанаар хүүхэд дээрээ очих боллоо гэж бодъё. Над шиг таягтай хүн больё, зүгээр эмээ өвөө нар нь гүйгээд очиход ч төвөгтэй. Тоглоомын талбай бол тайз биш шүү дээ найзуудаа.
-Плитаны тухайд та түрүүн дурдсан. Плита яагаад тийм чухал гэж?
-Хүн хөлөөрөө явдаг, тийм үү. Ихэнх цагаа газар гишгэж энэ амьдралыг туулж байгаа. Гэтэл маш олон хүн тэр гишгэж байгаа плитан шалан дээр халтирч унаж, багаар бодоход тохойгоо гэмтээж, цааш яривал тархиа хагалж байна. Плитан дээр хүүхдүүд чинь унаж байна. Хөгшчүүд чинь бээцэгнэж байна. Магадгүй, үүнийг хийсэн хүн нь хэзээ нэгэн цагт унаж нуруу нугасны гэмтэлтэй болохыг үгүйсгэх аргагүй. Угаалгын өрөөний буюу чийгтэй нойтон орчны плита гадуур довжоо, шатанд хийгээд байгаагаас огт өөр гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй байгаад байх шиг. Хүний хамгийн их эмзэг буюу хамгаалалтгүй байдаг орчин бол угаалгын өрөө. Чийг цохисон плита, магадгүй савангийн хөөстэй орчин үүссэн нөхцөлд угаалгын өрөөндөө халтирч үзээгүй хүн байдаг болов уу?
Плитан дээр хүүхдүүд чинь унаж байна. Хөгшчүүд чинь бээцэгнэж байна. Магадгүй, үүнийг хийсэн хүн нь хэзээ нэгэн цагт унаж нуруу нугасны гэмтэлтэй болохыг үгүйсгэх аргагүй.
Ийм зүйлийг бодолцохгүй байгаагаас үүдээд би барилгын олон инженерүүдийг плитаны “халтиралтын коэффицент” гэдгийг мэддэггүй юм болов уу гэж боддог болсон. Плитаны халтиралтын коэффицент буюу R9-R13 гэсэн resistance-ын хэмжүүр бий. Ramp resistance coefficient өндөр байх тусам халтирах магадлал багасч, бага байх тусам халтиргаатай болдог. Түүнийгээ шалгахдаа, плитаг тодорхой градусаар байршуулаад дээр нь ямар нэгэн шингэн юм уу, ус асгаад дээр нь тодорхой жингээр нөлөө үзүүлээд хэр халтиргаа үүсч байгааг үздэг юм билээ. Ийм зүйлийг мэдэхгүйгээсээ ч юм уу, эсвэл үл анзааран тооцохгүй хийснээс барилга, орон сууцыг ашиглагчдад аюултай орчин үүсээд байна.
-Та болохгүй байгаа зүйлсийн талаар тодруулж нэлээн ярилаа. Харин одоо үүнийг сайжруулах, эерэг талуудыг?
-Барилгын салбарын бизнест хэрэг болох эерэг зүйлсийг хэлж өгье л дөө. Нэгдүгээрт, хэрвээ барилга, байгууламж чинь хүртээмжтэй байх юм бол одоо байгаа бүх барилгуудаас илүү болж чадна. “Гурван үеэрээ энэ байшинд амьдраарай” гэсэн ганцхан слоган үгтэй маркетинг хийж чадах барилга байна уу? Бараг л байхгүй боловуу гэж бодож байна. Одоо бол чулуун, шилэн фасадтай, гялгар, гоё өнгөтэй байхыг л сайн, үнэ цэнэтэй гэж ойлгоод үүнийгээ 20, 30 настай дэгдэгнэсэн, хэр баргийн унасан ч гэмтэхээргүй залууст зориулаад байх шиг байна даа харамсалтай нь.
Хоёрдугаарт, барилгаа хүртээмжтэй барих юм бол төрөөс авч хэрэгжүүлж байгаа “зорилтот бүлэгт” гэх мэтийн янз бүрийн хөтөлбөрт хамруулах нөхцөл болзлыг хангаж, хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Гуравдугаарт, барилга хүртээмжтэй байснаар гадны зочид төлөөлөгчид, мэргэжилтнүүдэд өндөр үнээр түрээслэх, борлуулах боломж нэмэгдэнэ. Тэд чинь харь орноос гэр бүлээ дагуулж явж байж “муу” байрыг сонгохгүй ээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, саяхан манай барилгын салбарт “бүүм” болох үед гадны олон экспертүүд ажилласан юм байна л даа. Тэдний нэг хэсэг хүмүүстэй би уулзаж таарсан юм л даа. Тэд “Та нар яагаад ийм хэцүү барилгууд барьдаг юм бэ” гэж гайхаж байна лээ. Тэд өөрсдөө болохоор саруулхан, том, хүүхдээ тэрэгтэй нь түрээд гарахад саад болохооргүй байруудад ач холбогдол өгдөг, илүү өндөр үнэтэй байсан ч сонгож авдаг юм байна л даа. Гадна өнгөлгөөний гоё, гялгар тийм ч чухал биш, ерөнхий конструкц, үндсэн бүтцийг нь харж байгаа юм.
Эцсийн дүндээ барилгачид барилгаа барихдаа өөрөөс чинь гадна өөр хүмүүс бас хэрэглэнэ гэдгийг бодолцож, хүмүүсийн хэрэглээнд тааруулж, аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.