Капитрон банк Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ тооцооны төвөө нээлээ

Бизнес мэдээ

2017-11-15 10:49 GMT+8

Капитрон банк нь Монголын банкны салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк бөгөөд банк, санхүүгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах 400 мэргэшсэн боловсон хүчин, 40 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа улам бүр ойртуулан хүргэсээр байгаа билээ.

Капитрон банк үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн тэлсээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ тооцооны төвийн гал голомтыг бадрааж, Ханбогдчууддаа, Өмнийн говийн харилцагчиддаа үйлчилж эхлэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа, Орлогч захирал Б.Үүрцайхбаатар, Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж, Ханбогд тооцооны төвийн эрхлэгч Э.Уранчимэг нар оролцож, сумын иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хамгийн эхний харилцагчдаа хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Мөн нээлтийн баярт Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр, Ханбогд сумын Морин хуурын хамтлаг, “Ботгохон” бүжгийн хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн юм.

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа: “Капитрон банк Өмнөговь аймгийн хэмжээнд 5 дахь тооцооны төвөө Ханбогд суманд нээж байна. Ханбогд сумын иргэддээ банкны үйлчилгээг улам бүр ойртуулж, орчин үеийн техник технологид суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломжийг олгож байгаадаа бид туйлын баяртай байна. Ханбогдчууддаа өндөр сүрлэг, өгөөмөр баян Ханбогд хайрхан шигээ өнө мөнхөд энх тунх, амар амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, “Ханбогд” сумаараа овоглосон “Ханбогд” тооцооны төвөөр тавтай үйлчлүүлэхийг урьж байна” хэмээн онцоллоо.

Тооцооны төвийн нээлтийн үеэр “Капитрон банк салбар нэгжээрээ дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүний хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулах чиглэлээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх” тухай Хамтын ажиллагааны санамж бичиг дээр Ханбогд сумын Засаг даргатай гарын үсэг зурах үйл ажиллагаа болсон юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ