Зимбабвегийн цэргүүд үндэсний телевиз болох ZBC-ийн байранд дайран орж, шууд мэдэгдэл хийжээ. Нутгийн хойд хэсгээр гал нээж буй чимээ сонсогдож, одоо нөхцөл байдал ямар байгаа нь хараахан тодорхой болоогүй байна.
Түүнчлэн 93 настай, Ерөнхийлөгч Роберт Мугабе болж буй үйл явдалтай холбоотойгоо ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж. Өмнөд Африк дахь Зимбабвегийн элчин сайд Исаак Моёо төрийн эргэлт гараагүй гээд Засгийн газар хэвийн ажиллаж байгаа гэжээ.
Тэргүүн хатагтай Грейс Мугабе “Төрийн эргэлт болж магадгүй. Мнангавагийн дэмжигчид түүнийг дэмжээгүй хүмүүсийн амь насанд заналхийлж эхэлсэн
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Мугабе Зимбабвегийн Дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангаваг албан тушаалаас нь чөлөөлснөөр нөхцөл байдал хүндэрсэн аж. Учир нь 30 жилийн төрийн эрхийг барьж буй Мугабе огцрох эсвэл таалал төгссөн тохиолдолд дараагийн Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн нь Мнангава байжээ.
Харин Мугабе “Мнангава шударга, үнэнч байж чадсангүй” гээд түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, өөрийн эхнэр Грейс Мугабег шинэ Дэд Ерөнхийлөгчөөр томилох нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Дэд Ерөнхийлөгч огцорсонтой холбогдуулан цэргүүд төв телевизийг эзлэн авч, өнөөдөр өглөө мэдэгдэл гаргажээ. Цэргийн дүрэмт хувцастай, нэр нь тодорхойгүй этгээд “Манай улсад үүсээд буй улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө Зимбабвегийн арми хүчин зүтгэх болно. Нөхцөл байдал бидний тооцоолж байснаас өөр зүгт эргэлээ. Бид үүргээ амжилттай гүйцэтгэсний дараа бүх зүйл эргээд хэвийн байдалдаа орох болно” гэжээ.
Чөлөөлөх дайны ахмад дайчин, Дэд Ерөнхийлөгч асан Мнангава одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд цэргийн эрх баригчид түүний талд байдаг аж. Армийн Генерал Константино Чивенга хоёр өдрийн өмнө улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авна гэж хэвлэлийн бага хурал хийжээ.
Харин түүний хэвлэлийн хурлын дараа Мугабегийн намаас Чивенгаг эх орноосоо урваж байна хэмээн зарласан юм.
Өнгөрсөн сард Тэргүүн хатагтай Грейс Мугабе “Төрийн эргэлт болж магадгүй. Мнангавагийн дэмжигчид түүнийг дэмжээгүй хүмүүсийн амь насанд заналхийлж эхэлсэн” гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC, CNN