УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр, Би Б.Хурцтай холбоотой асуудлаар УИХ-ын даргад томилгооны сонсгол явуулах тухай хүсэлтээ өнөөдөр УИХ-ын даргад өглөө. Нээлттэй сонсголын тухай хуульд зааснаар 14 хоногийн дотор томилгооны сонсголын товыг тогтоох ёстой. Байнгын хорооны дарга яаралтай гэж үзвэл хуулийн хугацаанаас өмнө сонсголыг явуулж болно.
УИХ-аар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэх гэж байна. "Б.Хурцын асуудлыг яаралтай хэлэлцэхийг азнаж, томилгооны сонсголын дараа асуудлыг авч үзээч" гэсэн хүсэлтээ холбогдох албаны хүмүүст одоо хүргүүлнэ. Энэ хүсэлтийг өнөөдөр УИХ-ын даргад мөн хүргүүлсэн байгаа.
Хоёр долоо хоногийн дараа С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой асуудлыг УИХ-д оруулна. Түүнээс өмнө Б.Хурцыг Элчин сайдаар явуулах гэж байна. Нөгөө талаар олон улсад илчлэгдсэн тагнуулыг дипломат албанд томилдоггүй юм. Тун удахгүй БНСУ-ын тал Б.Хурцыг хүлээж авахгүй гэж мэдэгдэнэ. Ингэж бид дипломат харилцаандаа сэв суулгаж болохгүй. Иймээс би холбогдох албаны хүмүүст ч албан бичиг илгээж байна.
-Б.Хурц таныг өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна?
-Б.Хурц намайг шүүхэд өгсөн гэж дуулсан. Би хуульч хүн, асуудлыг баримттай ярьдаг. Энэ асуудлыг УИХ-ын 20 гишүүн явуулахыг хүсэж байна. Хурцтай холбоотой өмнө нь өгүүлсэн баримтууд надад байна. Би хүн гүтгэдэг хүн биш. Тэгэхээр томилгооны сонсгол бол Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй арга хэрэгсэл юм.
-Энэ асуудлыг босгож ирснээс хойш Танд ямар нэг дарамт шахалт ирэв үү?
-Үүнтэй холбоотой янз бүрийн дарамт шахалт байхгүй ээ. Би Б.Хурцтай хувийн ашиг сонирхлын зөрчилгүй. Цаашид ч энэ мэт олон томилгооны сонсгол явуулна. Маш олон өргөдөл гомдол УИХ-д ирээд дарагддаг, энэ байдлыг арилгана гэв.
Томилгооны сонсгол явуулахыг дэмжиж саналаа өгсөн гишүүдийн нэрс:
- Ж.Батзандан
- Б.Энх-Амгалан
- Н.Цэрэнбат
- А.Сүхбат
- Г.Цэрэнбат
- Г.Солтан
- М.Оюунчимэг
- Ц.Нямдорж
- Х.Нямбаатар
- Д.Мурат
- Г.Мөнхцэцэг
- С.Жавхлан
- Б.Жавхлан
- Ц.Гарамжав
- Ц.Даваасүрэн
- Х.Болорчулуун
- Л.Болд
- О.Батнасан
- Х.Баделхан
- Т.Аюурсайхан
- Н.Амарзаяа