Та, би, бид Улаанбаатараар овоглодог нэгэн гэр бүлийн гишүүд. Бид 1.3 саяулаа. Манай хаяг дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот.
Өвөл нь утаагаар, зун нь шороогоор амьсгалж, бороо ороход шавхай туулж, цас ороход гантгин дээр хальтирч, зам дээр ихэнх цагаа өнгөрөөдөг гээд манай гэр бүлд олон асуудал бий.
Бид өөр өөрийн гэсэн хүсэл зорилго, амьдралын төлөвлөгөө, мөрөөдөлтэй.
Өвлийн утааг бид “алга болгож” чадахгүй ч ядах нь ээ өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудал, бухимдлыг шийдэх боломж бидэнд бий.
Хүндлэлийг нэгдүгээрт тавьж, хүлээцтэй байх нь энэ гэр бүлийн гишүүн байх нэн тэргүүний шаардлага
Аав уурлахад ээж дагаж уурлаад хүүхдүүд нь зэрэгцэж уйлаад байвал гэр бүл хэзээ ч амгалан тайван, эвтэй найртай амьдарч чадахгүй. Аав уурлахад ээж тайлбарлаж, хүүхдүүд нөхцөл байдлыг ойлгох гэж хичээж байж л асуудлыг шийдвэрлэнэ шүү дээ.
Яг л үүнтэй адил. Улаанбаатарын уугуул ч бай суугуул ч бай бүх гишүүд өдөр тутамд ХҮНДЛЭЛийг нэгдүгээрт тавьж, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙХ нь энэ гэр бүлийн гишүүн байх нэн тэргүүний шаардлага юм.
Харин би л болж байвал гэх аминч үзлээр амьдарвал энэ гэр бүл бүхэлдээ тун хэцүү байдалд орно.
Бид олон зүйл дээр санал нэгддэг. Жишээ нь, амар тайван амьдрахыг хэн хүнгүй хүснэ.
Гэтэл өглөө босоод л үсээ зулгаамаар үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Өнөөдөр ч ёстой нэг ажлыг умалзуулаад өгье дөө гээд гэрээсээ гартал зогсоол дээр байсан машин дээр “буяны бурзгарууд” буюу цайны дээж цайран харагдана. Удалгүй байрны гадаах зам дээр урдаа байгаа машины нэг жолоочтой учраа олж чадахгүйн улмаас дуут дохионы дууль тоглож орчин тойрныхоо 200 шахам айл гэрийг тавгүйтүүлнэ. Өндөр настнууд, нялх хүүхдүүдийг цочооно.
Энэ тохиолдолд сигнальдагч этгээдийн цонхыг тогшиж “Уучлаарай, Та 1,3 сая хүнтэй гэр бүлийн нэг гишүүн тул бусдадаа хүндэтгэлтэй байна уу” гэж сануулмаар. Хэрвээ та уур уцаар, сэтгэл хөдлөлөө удирдаж, өөрийгөө хянах чадваргүй бол шаардлагатай эмчилгээ хийлгэх гэх мэтээр асуудлаа зохицуулах нь таны үүрэг. Эс бол та 1,3 сая хүнтэй гэр бүлд амьдрах эхний шаардлагыг ч хангаж чадахгүйд хүрэх нь.
Цаашлаад Улаанбаатарын зам дээр авто уралдаанд оролцож, нэгнийгээ уурыг барна. Нэг нэгэндээ хэдхэн секунд зарцуулаад зам тавьж өгдөг, урд нь орсон нь талархлаа илэрхийлдэг байвал хэн хэнд нь уурлаж, уцаарлах шаардлага гарахгүй.
Улаанбаатарт 400 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Бид түгжрэхээс аргагүй. Тиймээс та үүнд уурлаж бухимдах, бусдад уураа гаргах нь үнэндээ илүүц юм. Тиймээс нөхцөл байдалтайгаа зохицох, түүнийг эерэгээр хүлээж авах /энэ нь таны л эрүүл мэндэд сайн/, эерэг зүйлд зарцуулах гэх мэт зохицуулалт нь та биднийх. Харин түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал нь төр засгийнх.
Зам тавиад өгвөл би давуу эрхтэй гэж бааварлахгүйгээр түргэхэн шиг гүйгээд гарчихдаг байх, зам гарах гээд хүлээж байгаа нэгнийгээ гялсхан зогсоод гаргачихдаг байх хэрэгтэй
За тэгээд зам гарах, гаргах гэж асуудал бий. Гарцгүй газраас гэнэт үсэрч гарч ирж цочоодог явган зорчигчид байхад, цагаан шугам ногоон гэрэл байгаад ч дайрчих шахан өнгөрдөг жолооч ч бий. Энэ ч мөн л бид бүгд хэн хэндээ хүндлэлтэй хандаж сурах хэрэгтэйн нэг жишээ. Зам тавиад өгвөл би давуу эрхтэй гэж бааварлахгүйгээр түргэхэн шиг гүйгээд гарчихдаг байх, зам гарах гээд хүлээж байгаа нэгнийгээ гялсхан зогсоод гаргачихдаг байх хэрэгтэй.
Угаас явган хүний зам муутай хотод машин замаар явах шаардлага нэлээн гарна. Тэгвэл жолооч та явган зорчигчид сигнальдаж мэдэгдэхээсээ өмнө гэрлээрээ дохиж, цонхоороо дуулгаж болох юм шүү дээ. Харин сигнальдаж байгаа жолоочийг "таны аюулгүй байдлыг хангахын тулд сигнальдаж байна" хэмээн эерэгээр хүлээн авах нь зүйтэй юм.
Зогсоолын асуудал ч бас л биднийг бухимдуулна. Угаас зогсоол муутай Улаанбаатарт “Би л машинаа байрлуулаад ажлаа амжуулчихвал бусад нь яах вэ” гэсэн аминчхан үзэлтэй хүмүүс мэр сэр бий, бий. Хоёр машины зогсоол дамнуулаад тавьчихна, машин хааж тавьчихаад утасны дугаараа үлдээхгүй, залгасан ч авахгүй гээд шийдчихэж болохоор “хөөрхөн” асуудлууд байсаар л байна. Машинаа байрлуулахдаа “би жоохон шахчихвал дахиад нэг хүнд зогсоол гараад ирэх нь ээ” гэж хардаг болчихвол бид ядаж нэг бухимдлаас салах гээд л байгаа юм.
Ерөөс л бид өөрсдийн амьдарч буй орчныг өөрөө л бүрдүүлдэг. Хандлага, хүндлэл, хүлээцтэй байдал биднийг нийгэмшүүлэх хамгийн чухал эд эс нь.
Төгсгөлд нь хүндлэл гэж юу болохыг харуулах Япон улсын нэгэн жишээг сонирхуулж байна.