Өчигдөр Mozilla Firefox веб хөтчийнхөө шинэчилсэн хувилбарыг гаргалаа. Firefox Quantum хэмээх энэхүү шинэ хувилбар нь өмнөх хувилбараас хоёр дахин хурдан ажиллах бөгөөд Chrome-той харьцуулахад 30 хувиар бага RAM ашиглах аж.
Mozilla-ийн маркетингийн албаны дарга Жаша Кейкас-Уолфф “Бид зургаан жилийн судалгаа, хөгжүүлэлтийн эцэст жил хагасын хугацаанд шинэ хөтчөө хөгжүүлж, бүтээлээ” гэжээ. Түүнчлэн 2004 онд анх Firefox веб хөтчийг нэвтрүүлснээс хойшхи хамгийн том шинэчлэл нь Quantum болж байгаа аж.
Шинэ веб хөтөч зургаан сарын өмнө гарсан хувилбараасаа хоёр дахин хурдан бөгөөд Google Chrome-оос 30 хувиар бага RAM ашиглана. Netscape-ийн 1998 онд үүсгэн байгуулсан Mozilla-ийн хамгийн алдартай бүтээл нь Firefox веб хөтөч юм.
Өнөөдөр энэхүү нээлттэй эхийн төслийг дэлхий даяар 700 гаруй хөгжүүлэгч нар улам сайжруулж, шинэчилж байна. Шинэ Firefox Quantum ТАТАХ