Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өдөрт дунджаар 30 мянган хүн үйлчлүүлж байна

Bloomberg TV Mongolia

2017-11-15 14:05 GMT+8
Эхний салбараа 10 дугаар сард нээсэн АНУ-ын "Circle K" сүлжээ дэлгүүр 200 гаруй салбар нээхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн. Зургийг: С.Батсайхан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон сүлжээ дэлгүүрүүдэд давхардсан тоогоор өдөрт дунджаар 30 мянган хүн үйлчлүүлж байна. Энэ салбарт өрсөлдөгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм.

Эхний салбараа 10 дугаар сард нээсэн АНУ-ын "Circle K" сүлжээ дэлгүүр 200 гаруй салбар нээхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн. Харин ОХУ-ын "Absolute" сүлжээ дэлгүүрийн хувьд одоогоор нийслэлд гурван салбартай. Мөн энэ онд багтаан салбарынхаа тоог нэгээр нэмэхээр төлөвлөжээ.

"Absolute" сүлжээ дэлгүүр нь сард дунджаар 140 орчим тонн бараа бүтээгдэхүүн ОХУ-аас импортолдог байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд жижиглэн худалдааны салбарт дотоодын тоглогчид давамгайлж байсан.

Харин одоо олон улсын сүлжээ дэлгүүрүүд зах зээлд нэвтэрснээр үйлчилгээний чанар стандарт шинэчлэгдэж байгааг "E-Mart", "Circle K", "Absolute" дэлгүүр онцолж байна.

П.Эрдэнэням

Холбоо барих: Erdenenyam.p@bloombergtvmongolia.com

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ