АНУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдэд хандан анхааруулга гаргасан байна.
Тус анхааруулгад, "Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай" гэжээ.
Виз мэдүүлэхээр очсон монголчууд шашны зан үйлийг дээрх зүйлсээр гүйцэтгэдэгтэй холбогдуулан дээрх анхааруулгыг гаргасан бололтой.
Харин хориглосон зүйл биедээ авч орохоос бусад тохиолдолд аялал болон визний мэдүүлгээ эртнээс төлөвлөх, өргөдлөө бүрэн бүрдүүлж, нягтлах, өөрийн зорилго, төлөвлөгөөг тодорхой байлгах, визийн ярилцлагадаа өөрийн зорилгыг тодорхой, цэгцтэй ярихаар бэлтгэж ирэх шаардлагыг тавьдаг байна.