Банкууд бус хөрөнгийн менежерүүд гадаадын хөрөнгө татах төлөвтэй. Хүндлэл хоёр талын харьцаа үүсгэдэг гэсэн утгатай хятад хэллэг байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадад айлчлахдаа чухам үр дүнтэй хүндлэл үзүүлсэн төдийгүй тус улсын тэргүүн Ши Жиньпиныг “маш онцгой хүн” хэмээн тодорхойлсон юм. Ноён Трамп айлчлалаа дуусгаж тус улсаас мордсоны маргааш буюу баасан гарагт Бээжин санхүүгийн зах зээлээ либералчлахаар мэдэгдсэн нь хүндлэлийн хариуд өгч буй шагнал гэж ойлгогдлоо.
Бэлгэдлийн чанартай уг алхам нь Хятад улс санхүүгийн группүүдээ гадаадынханд эзэмшүүлэхэд тавьдаг хязгаарлалтаа суллаж буйн илрэл юм. Дээрх мэдэгдлийн дагуу гадаадын фирмүүд Хятадын хувьцаат болон даатгалын хамтарсан компаниудын хувьцааны үнэмлэхүй ихэнхийг эзэмших эрхтэй болж байна.
Мөн Хятадын банк, активын менежментийн компаниуд дахь гадаадын банкны хувь хөрөнгөд тавьдаг хязгаарлалтыг авч хаяснаа БНХАУ-ын Төрийн зөвлөл мэдэгдлээ.
Эдгээр арга хэмжээ хоёр ч ач холбогдолтой. Нэгдүгээрт, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад 2001 онд элссэнээсээ хойш санхүүгийн үйлчилгээний салбартаа бүрэн өрнүүлэхгүй байсан либералчлал. Тус улс санхүүгийн салбарт хамтарсан байгууллага байгуулахыг шаардах, эзэмшлийн хувь хэмжээнд хязгаар тогтоох замаар дотоодын группүүдээ өрсөлдөөнөөс хамгаалж, гадаадын технологи, мэргэжлийн зөвлөгөөг өөртөө татаж ирсэн юм.
Гэхдээ “хаалгаа нээх” арга хэмжээ Бээжинд өөрт нь ч тустай. Дэлхийн шилдэг банк, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангуудыг дотоодынхоо зах зээлд нэвтрүүлснээр Хятадад шаардлагатай компанийн засаглалын стандарт, өрсөлдөөн үүснэ. Үүнийг батлах гэвэл Хятадын Ардын банкны тэргүүн Жоу Сяочуаны саяхан хэлсэн үгийг дурдахад хангалттай.
Хятадын Ардын банкны вэбсайтад энэ сард нийтэлсэн өгүүлэлдээ ноён Жоу зээлийн хөшүүрэг ихээр ашиглаж буй одоогийн нөхцөл нь Хятадын санхүүгийн тогтолцоог эмзэг болгож буй гол шалтгаан хэмээн үзлээ. Тэрбээр Хятадын “санхүүгийн араатнууд, урвагч инсайдерууд” энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой хэмээн шүүмжилсэн юм. Гадныхны өрсөлдөөн дутагдаж байгаа нь Хятадын санхүүгийн группүүдийг “залхуу” болгож байна хэмээн ноён Жоу бүр зургадугаар сард шүүмжилж байв.
Хятадад гадаадын байгууллагуудаас хөрөнгө оруулах сонирхол салбар бүрт ялгаатай. Дэлхийд зээлийн хөшүүрэг хамгийн их ашигладаг, хамгийн өрөнд баригдмал Хятадын компаниудыг банкууд төдийлэн сонирхохгүй байж мэдэх юм. Одоогоор Goldman Sachs, UBS, Citigroup, Bank of America зэрэг өрнөдийн хэд хэдэн байгууллага Хятадын худалдааны гол зээл олгогчдын хувьцаанаас эзэмшдэг багахан хэсгээсээ салцгаасан.
Активын менежерүүд харин арай өөдрөг. Хятадын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагч нарт улам бүр нээлттэй болсоор байна.
Ирэх жил дахиад нэг алхам болгон Хятадын А зэрэглэлийн хувьцааг MSCI-гийн хөгжиж буй зах зээлийн олон улсын бенчмарк индексэд анх удаа оруулах юм. Бээжин олон улсын томоохон сангуудын салбарыг Шанхай, Шэньжэньд ажиллуулах замаар дотоодын менежерүүдийнхээ ур чадварыг сайжруулахыг эрмэлзэж байна.
Хятад улс гадаадынханд санхүүгийн нөлөөгөө өргөжүүлэх нөхцөл ахиу бүрдүүлэхээр энэ бүх арга хэмжээг авч байна гэж ойлговол гэнэн хэрэг. Цөөн хэдийг үл тооцох аваас Хятадын банк, даатгалын компани, хөрөнгийн сангууд бүхэлдээ юм уу хэсэгчлэн төрийн мэдэлд байсаар. Энэ нь эдийн засагт шаардлагатай нөхцөлд санхүүгийн эрсдэлийг сааруулж, хөрөнгө хил даван урсах аюулаас сэргийлэх арга хэмжээ авах боломжийг эргээд Бээжинд олгож байдаг юм. Мэдээж ийм нөхцөл гадаадын хөрөнгө оруулагчдын урам зоригийг ихэсгэж дөнгөхгүй. Гэхдээ санхүүгийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг либералчлах Хятадын энэхүү арга хэмжээ нь нааштай нэг алхмаар урагшилж буй хэрэг.