Билл Гейтсийн дэмжлэгээр Impossible Foods компани цагаан хоолтонд зориулсан бургер бүтээсэн нь махан хоолтонд ч амттай хүнс болох төлөвтэй. Эднийх бүтээгдэхүүнээ АНУ-ын томоохон зоогийн газруудад нийлүүлэхээр гэрээ байгуулсан агаад Цахиурын хөндийн старт-апп мах үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадахаа харуулна. Beyond Meat, Memphis Meats зэрэг Калифорнид байрлалтай хүнсний технологийн гарааны бизнесүүд гайгүй хөрөнгө татаж чадсан. Харин Impossible Foods ганцаараа 273.5 сая ам.долларын хөрөнгө босгосон байна. Зоогийн газруудын ханган нийлүүлэгч 28 тэрбум ам.долларын өртөгтэй Sysco компани зэрэг томоохон сүлжээнүүд Impossible Foods-т үйлдвэрлэсэн шар буурцаг, улаан буудайн уурагтай бургерийг санал болгож эхэллээ.
Саяхнаас буурцгийн бургер түгээж эхэлсэн, 250 мянган ресторанд үйлчилдэг US Foods компанийн инноваци, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Стейси Сопинка “Флекситариан буюу холимог хоолтны зүгээс ургамалд суурилсан уургийн эрэлт нэмэгдэж байгаа”-г онцолсон юм. Флекситариан гэдэг нь махны хэрэглээгээ багасгахыг эрмэлзэж буй цагаан ба махан хоолтны аль алиныг нь нэрлэсэн томьёолол. Гэвч хатуу хяналттай байдаг хүнсний бүтээгдэхүүнийг шинэчлэн өөрчлөхөд Цахиурын хөндийнхны онилсон бусад салбараас илүү бэрхшээл үүсэж буй.
Ургамлын гаралтай мах үйлдвэрлэгч Hungry Planet компанийн захирал Тодд Бойман шинэ сегментийн эдийн засгийн үзүүлэлт тогтворжоогүй байгааг анхааруулав. Тэрбээр хүнсний үйлдвэрлэлийн ашиг дээгүүр байдгийг онцлоод “Хүнсний бизнес ба программ хангамжийн компанийн ашгийн түвшин маш ялгаатай. Энэ бол бит байт биш бургер байт” хэмээв. Ургамлын гаралтай мах бий болоод гучин жил өнгөрсөн хэдий ч АНУ-ын хэрэглээний зах зээлд одоо л томоохон нөлөө үзүүлж магадгүй. Өнгөрсөн онд АНУ-ын дэлгүүрүүдэд мах орлуулагчийн борлуулалт зургаан хувь өссөнийг Nielsen судалгааны фирм мэдээлсэн авч махны нийт зах зээлийн хоёрхон хувийг эзэлж байгаа.
2011 оноос АНУ-д түүхий мах болон тахианы хэрэглээ 4.3 хувь нэмэгдсэнийг Хөдөө аж ахуйн яамны эдийн засагч Кейтли Жоунс хэллээ. Тэрбээр ургамлын гаралтай махны хэрэглээг “Радарт харагдах цэг төдий юм” хэмээн тодорхойлжээ. Стэнфордын биохимийн профессор асан Патрик Брауны 2011 онд байгуулсан Impossible компани үхрийн махыг дуурайлган заримдаа цустай адил бодис ялгаруулахаар бүтээсэн буурцгаар хийсэн бургер 2016 оноос л хангалтын сүлжээгээр борлогдож эхэлсэн аж. Тус компанийн санхүүгийн захирал Дэвид Ли саяхан Окленд хотод нээгдсэн 40 ажилчинтай үйлдвэр нь сард 1.4 сая фунт Impossible бургер гаргаж байгааг мэдээллээ.
Шло Корниш