GoGo
Санал асуулга
Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн оронд Кувейтийн тусламжийн 12 сая ам.доллараар Парламентийн ордон барих тухай яригдаж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

Санал өгсөн нийт хүн(9057)
  • Үгүй. Улаанбаатар хотод хамгийн их хэрэгтэй зүйл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж учир хэзээ ч дэмжихгүй.
  • Засгийн газрын ордонд парламент үйл ажиллагаагаа явуулж болоод л байгаа. Тиймээс нэмж Парламентийн ордон барьж үргүй зардал дахин бий болгохыг дэмжихгүй байна
  • Парламентийн ордон барихын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна.
  • Парламентийн ордон барих нь зөв ч хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж барихыг дэмжихгүй байна.
  • Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ордонд Парламентийн тансаг ордон барихыг дэмжиж байна.
  • Сайн мэдэхгүй байна.
  • Бусад

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold

Moscow sets a ban for Ts.Elbegdorj and sends an ���invitation��� to S.Batbold A familiar picture has come up in front of eyes. It is the sudden delay of the visit of the President Ts.Elbegdorj to the Russian Federation.


Is the Human Development Fund positive or negative?

Is the Human Development Fund positive or negative?Around 1.3 million children, elders and disabled citizens have already received MNT70 thousand each from the Human Development Fund before Tsagaan Sar


Chinalco in talks about JV with Rio Tinto

Chinalco in talks about JV with Rio TintoChina���s top state-owned nonferrous metals company Chinalco has confirmed in a Chinese newspaper


Айл бүр илбек чанадаг

2008 оны 3-р сарын 22
Айл бүр илбек чанадаг

“Казах ард түмэн сэтгэл сайтай, ажилсаг, хөдөлмөрч хүмүүс. Би ч эдний тасархай. Өв уламжлалаа хадгалж үлдсэн, ухаалаг олон” гэх  даруухан, бас авьяаслаг эмэгтэйг Смайл Шуга гэдэг. Энэ жилийн “Наурыз”-ын баяр С.Шугагийн “Арулер Эуени” тоглолтоор эхэлсэн юм. 

-Юуны өмнө бие даасан анхны тоглолтоо хийсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Тоглолтоо нутгийнхаа настан буурлууд, үеийн залуус, ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан. Мөн Улаанбаатар хотод амьдардаг тэтгэврийн насны хөгшдөө урьж оролцуулсан. Тэдний маань ерөөл ажил үйлст минь шингэхийг бэлгэдсэн юм аа.

-”Арулер Эуени” юу гэсэн утгатай үг юм бол?
-Эмэгтэйчүүдийн дуу хоолой гэсэн утгатай.

-Тоглолт дан казах дуунаас бүтсэн үү?
-Үндэсний дуунаас бүтсэн тоглолт л доо. “Наурыз”-ын баяртаа зориулсан болохоор ардын дуугаа ихэвчлэн дуулахыг зорьсон.

-Баяраа яаж тэмдэглэдэг вэ. Улаанбаатарт амьдардаг болохоор ёс заншлаа дагаж чадаж байна уу?
-Көжө заавал хийнэ. Мэдээж каз бас байна. Казах үндэстэн баяраа яаж тэмдэглэдэг, тэр ёс заншлаар л баярладаг. Баярын урд өдөр айл бүр хог шороогоо гүвж, муу муухай бүхнээсээ салах ёслол үйлддэг. Харин баярын өглөө нар ургахтай зэрэгцэн уул усандаа мөргөж, булаг шандынхаа нүдийг нээдэг юм. Энэ нь байгаль дэлхийгээ хайрлах ухаан юм даа. Ингээд ахмад настныдаа очиж золгоно. Дараа нь эрэмбээрээ хэсч өгнө өө. Аль болох олон айлд орох тусам буян сайн хурааж байна гэж үздэг юм. Бас гэртээ олон зочин урихыг хичээдэг. Тэр жилдээ олз омог ихтэй байхыг бэлгэддэг болохоор гийчин ихтэй байхыг боддог.

-Ширдэг дэвсээд тойрч суугаа харагддаг?
-Казах айл бүрт сармак бий. Ширдэг л дээ. Дээр нь дастарканаа дэлгээд боорцгоо асгана. Голоор нь аль л амттай шимтэй гэсэн болгоноо тавина. Айл бүр илбэк чанадаг юм. Мах буцалгасан шөлөндөө дөрвөлжиж хэрчсэн гурил чанаж бэлтгэхийг хэлдэг.

-Бас заавал көжө байх ёстой?
-Тийм ээ, казах өрх болгон бэлддэг. Аарц, цагаан идээ хольж буцалгасан шөлөө тэгж нэрлэдэг. Айл бүрийн көжө өөр өөр амттай. Манайх л гэхэд аарц, цагаан идээгээ тусад нь тавьдаг юм. Хүн бүр адилгүй болохоор их хийх нь ахиухан, бага нь тааруулж хийгээд, идэхэд амар.

-Та сайн эзэгтэй бололтой. Сая утсаар ярихдаа ямар хоолны жор хэнд хэлээд өгчихөв өө?
-Гэрээс өглөө гарахдаа амттан хийх санаатай бэлдээд орхисон юм аа. Би чинь хүнсний технологич мэргэжилтэй. Тэр үед сургууль төгссөн хүн бүрийг  жор бэлтгэгчээр ажилд авдаг байлаа. Тэгээд мастер, цехийн дарга, дараа нь технологич болдог юм. Манай нөхөр бас хүнсний техникч мэргэжилтэй.

-Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
-Хэдэн жилийн өмнө ХААИС-ийг ня-бо мэргэжлээр төгссөн ч, эрүүл мэндийн шалтгаанаас болоод аль алинаар нь ажиллахгүй байгаа. Одоо л СУИС-ийн дуулаачийн ангид сурдаг байж дээ гэж боддог юм.

-Бие даасан концертоо хийж, цомог гаргалаа. Өөрөө ч шаггүй сайн дуулдаг. Заавал сурах хэрэгтэй гэж үү?
-Тийм биш юм аа. Баянгол зочид буудалд өчигдөр орой Улаанбаатарт амьдардаг казахууд цугласан. Тэр үеэр намайг ардын тэргүүний авьяастан цол тэмдгээр шагналаа. Анх удаа казах дуучдаас авч байгаа юм байна лээ. Ер нь казах үндэсний дууг сурталчлах, ардын дуунуудаа өвлөн үлдээх, монголчууддаа хүргэх, түгээх үйлст шамдсан л юм чинь мэргэжлийг нь эзэмших шаардлагатай юм байна гэж бодсон.

-Казах дууны ая цоглог, хэмнэл сайхантай. Монголоор орчуулж дуулах тухай бодож байв уу?

-Нэлээд хэдэн дууг Султан ах орчуулсан байдаг юм билээ. Тэр дуунуудыг дуулахаар хүмүүс дагаж аялаад дор нь сурах янзтай, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүлээж авдаг шүү.
Гэхдээ казах дууг монголоор орчуулж дуулахад үгийн сан, утга найруулга гээд сурах юм их бий. Казах үг чинь их далд утга санаатай, өргөн хүрээтэй. Тэр болгоныг хүнд хүргэнэ гэдэг хичээл зүтгэл шаардсан ажил л даа. Би өөрөө казах хэлээ маш сайн судлах хэрэгтэй байна. Улаанбаатар хотод төрж өссөн болохоор монгол хэлний мэдлэг харин сайн шүү. /инээв/ Нэг л эхэлсэн бол хаях аргагүй, орхиж боломгүй санагдаад.

-Яруу найрагч Султан гуай таны ах уу?
-Нагац ах маань. Нэгэнт зорьсон болохоор дуу орчуулахдаа ахынхаа тусламжийг авах байх аа.

-Домбор тоглож чадна биз?
-Саяхан сурсан шүү. Ардын дуугаа дуулахад домбор яах аргагүй хэрэгтэй. Домбортой дуулах сайхаан.

-Хоёулаа казах айлын бэр ямар байх ёстой тухай яриагаа үргэлжлүүлье. Хатуу ёс жаяг үйлчилдэг гэж сонссон?
-Ёс заншлаа яг л дагаж мөрдөх ёстой. Би ч энэ хуулиас ангид байгаагүй ээ. Хааяахан Баян-Өлгий ордог байсан надад юм бүхэн шинэ санагдаж байлаа. Үхэр сааж сурах, цагаан идээ боловсруулах гээд л. Миний санаж явдаг нэг зүйл бол тэсвэр тэвчээр, хатуужил, зүрх сэтгэл байхад бүх юмыг даван туулж чадна. Шантраад байх хэрэггүй гэж боддог юм.
Хадам аавынхаа өмнөөс эгцэлж харж болохгүй, хөл нүцгэн гэртээ байхгүй гээд олон зүйл бий. Энэ бүхэн хүлцэнгүй ноомой гэдэг утгаараа биш юм л даа. Ахмад настнаа хүндлэх, уламжлалаа дагах агуу том соёл. Одоо ч тэр уламжлалаа ягштал биелүүлдэг.

-Нөхөртэйгээ хаана хэзээ танилцав. Заавал казах хүнтэй ханилах ёстой гэдэг утгаараа суув уу. Аль эсвэл хувь тавилангаар учрав уу?
-Манай хүн хүнсний техникумд механикчаар сурдаг байв. Даруухан, хэр баргийн юманд дуугараад байдаггүй, онц сурлагатай залуу. Би их хөдөлгөөнтэй, урлаг уран сайхны арга хэмжээнд оролцдог, инээж ханиасан охин байлаа. Хаана л бол хаана найз нөхдөөрөө хүрээлүүлж явдаг идэвхтэй хүүхэд. Бурхны зурсан зураг төөргөөр танилцаж, хувь заяагаа холбосон гэж боддог.

-Хүүхдүүддээ ёс заншлаа хэр зааж сургаж байна. Казахаар ярьж сурсан уу?
-Манай хүн айлын отгон нь болохоор гал голомтоо сахина. Тийм болохоор үүрэг хариуцлага ихтэй. Бэр ч ялгаагүй. Манай хадам аав, ээж хоёр хамт амьдардаг байлаа, хэдэн жилийн өмнө. Тэр үед хүүхдүүд маань сургуульд ороогүй байсан ч, өвөө, эмээгийнхээ буянаар казах хэлээ сайн сурсан шүү. Бид хоёр ч аль болохоор гэр орондоо казахаар ярихыг хичээдэг.

-Баян-Өлгий рүү явна биз?
-Саяхан Шинжаан руу тоглолтоор явах төлөвлөгөөтэй Өлгийд очоод ирсэн. Харамсалтай нь тэнд адууны ханиад гараад тоглолт хойшиллоо. Ирэх дөрөвдүгээр сард явах байх аа. Жил бүр очоод байж чаддаггүй юм. Манай хадмынх Цэнгэл сумын уугуул. Хадам аав 40-өөд жил сумын сургуулийн захирлаар ажилласан. Сургуулийн 80 жилийн ойгоор очсон. Их сайхан байгальтай, үнэхээр сэтгэл татам нутаг.

-Баяраар хэдэн айлд орох төлөвлөгөөтэй байна?
-Өө нэлээн явна аа. Хэдий олон айлд орно төдий чинээ сайн байдаг хэмээн бэлгэддэг юм. Улаанбаатарт 200 гаруй айл бий. Ихэнхээр нь орох санаатай.

Тэрбээр өчигдөр орой болсон казах үндэстний концертод оролцохоор яарсан юм. Орой нь хоол ундаа бэлдэнэ, ирсэн зочид гийчдэдээ үйлчилнэ гээд зав тун бага. Бие даасан тоглолтоо өөрөө зохион байгуулж бүх юм аа гардаж хийсэн болохоор ядарч  л байна. Гэхдээ тэвчээр байхад ялна аа гэв.
С.Шуга тоглолтынхоо хувцасны дизайныг өөрөө гаргажээ. Бэртэйгээ хамтарч хээ хуарыг нь шаглаж, өнгөний зохицол, маяг донжийг нь тохируулсан гэнэ. Казах үндэстэн дундаа гавьяат шиг хүндлэгддэг түүний дуулахыг сонссон урлагийн мастерууд хоолойн чадал сайтай, хэнийг ч урдаа гишгүүлэхээргүй мундаг юм хэмээн магтдаг гэсэн.

Б.Ариун



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(5)
  • Зочин
    2008 оны 3-р сарын 22

    W W W . Z A R L A L . M N zaraa taviad,uzeed baigaarai!!!

    [ Хариулах ]
    • Зочин
      2008 оны 3-р сарын 22

      W W W . Z A R L A L . M N zaraa taviad,uzeed baigaarai!!!

      [ Хариулах ]
      • ENXEE
        2008 оны 3-р сарын 23

        CHI OOROO ZARLAL ...............XI XI......

        [ Хариулах ]
      • kz
        2008 оны 3-р сарын 23

        nauriz meiramii kutti bolsin

        [ Хариулах ]