УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхийг хүлээн 15.00 цагт эхлэв.
Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Засгийн газраас Батын Хурцыг тус улсад суух Элчин сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр дараах яриа болсон юм.
Б.Хурц: Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу?
Л.Болд: Улаан цайн ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү.
Ж.Батзандан: Сонгуулиар С.Ганбаатар мөнгө авч байгаа бичлэг нь гарчихсан. Хүрэлсүх, Баатар нарын ярьсан яриа тарчихсан. Хэн үүнийг хийгээд задлаад байдаг юм бэ. ТЕГ энэ тагнаж чагнах асуудлыг цэгцэлж болохгүй юу. Дамирангийн Энхбатыг гурван улс дамнуулан хууль бусаар хулгайлж авчирсан. Даалгавар биелүүлсэн тагнуулчаа Монголын төр авч ирсэн. Монголын төр Д.Энхбатын гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Та үүрэг гүйцэтгэсэн мэдэж байна. Гэхдээ ямар байр суурьтай байдаг юм бэ? ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Цогтсайханы гэр бүл танаас болж хохирлоо гэж байна. Мандах гэж хүнээс гомдол ирээд байна Хурц аа. Та энэ асуудлуудаар нээлттэй хариулж болохгүй гэвэл нээлттэй сонсголоор ирж хариулаач. Нэрээ цэвэрлэж аваач. Бидэнд хардлага байна.
Б.Хурц: Би хариулчих юм уу яах юм гишүүдээ, айн? Хариулчих уу?
Байнгын хорооны дарга О.Содбилэг: Дараагийн гишүүнд микрофон шилжүүлье гэв.