Нийслэлийн цахилгаан, дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг "ДЦС IV" өвлийн бэлтгэлээ хангаж, 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлсөн байна.
Мөн нүүрсний уурхайнуудaд төлөх нийт өрийг 1.2 тэрбум төгрөгөөр бууруулж 5.1 тэрбум төгрөг болгосон талаар мэдээллээ. Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 440 тэрбум төгрөг болж найман тэрбумаар буурсан байна. "ДЦС IV" энэ онд 68, ирэх онд 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор утаа ялгаруулдаг яндангийн тоог 21 мянгаар бууруулахаар төлөвлөжээ.
Тус станцын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон нь хүндрэл учруулж байгаа талаар удирдлагууд нь мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнээс гадна улсын хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байгаа ч эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар өсөж байгаа юм.Ж.Жаргалмаа
Холбоо барих: Jargalmaa.j@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com