09:00 цагт
МХЕГ-ын хурлын танхимд "Импортын хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.
09:30-13:30 цагт
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн ЮНЕСКО-ийн комисстой хамтран "Тогтвортой хөгжил: Оюуны соёл" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
09:30-15:00 цагт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Налайх дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Налайхын орд газарт нүүрс олборлогч иргэдтэй уулзаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэх юм.
09:30 цагт
Blue Sky hotel 3-р давхарт Daimond Hall-д Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулах Ногоон барилгыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг болно. УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нээж оролцоно.
11:00-15:00 цагт
"Хэрэглэгчээ сонсъё 2017" нээлттэй өдөрлөг үүрэн холбооны оператор компаниудад болно.
- "Мобиком корпораци" ХХК - ТЭДИ төвийн 1-р давхрын үйлчилгээний танхимд,
- "Юнител" ХХК - 40 мянгат салбарын үйлчилгээний танхимд,
- "Скайтел" ХХК - Скайтел Төв байрны 1-р давхрын үйлчилгээний танхимд болно.
11:00 цагт
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ёслолын ажиллагаа болно. Энэхүү ажиллагаанд БХЯ, БСШУСЯам, Соёлын өвийн үндэсний төв болон Нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд хүрэлцэн ирж, тус чуулгад Батламжуудыг гардуулна. ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн 10-ыг нь уран бүтээлдээ тусгадаг ЦДБЭЧ нь эдгээр Батламжийг цогцоор нь хүлээж авах анхны урлагийн байгууллага болж байгаагаараа онцлог болно.
12:00 цагт
Стандарт хэмжил зүйн газрын төв байранд УБТЗ-ын Зүүнхараагийн вагон засварын депод олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 стандартыг хангасан гэрчилгээг олгоно. Энэхүү олон улсын стандартыг хангаснаар Зүүнхараагийн вагон депогийн засварын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Орос болон Хятадын вагоныг засах эрх нь нээгдэж байгаа юм. Мөн төмөр замын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан УБТЗ ОХУ-аас авч байгаа 1000 хуучин вагоныг тус депо олон улсын стандартад нийцүүлэн засварлаж тээврийн хэрэгцээг хангах ажлыг гүйцэтгэнэ.