Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг "Airbnb" компани III улиралд нэг тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Мөн тус компанийн орлого сүүлийн 17 сарын хугацаанд тасралтгүй өссөн байна. Энэ онд "Airbnb" Их Британи, АНУ, Франц болон Германы 4000 гаруй хэрэглэгчийн дунд онлайн судалгаа явуулсан байна.
Судалгаагаар захиалгын давтамж буурсан үзүүлэлт гарчээ. Гэхдээ Ази болон Латин Америкийн улс орнуудад хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 60 хувиар нэмэгдсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Ялангуяа Азид захиалагчдын тоо өнгөрсөн оны сүүлээс 80 орчим хувиар нэмэгдсэн гэж онцолжээ. 2016 онд "Airbnb" Канадын Монреальд төвтэй "Luxury Retreats International" компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан аж. Ингэснээр тус компани "бүрэн үйлчилгээ үзүүлэгч" олон улсын аяллын компани болох алхмаа хийжээ. Мөн энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа мэдээлсэн байна.
П.Эрдэнэням