Таканоива А.Баасандоржийн толгой руу шилээр цохисон хэрэгт холбогдоод буй Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Японы Мэргэжлийн сүмогийн холбоо ямар шийтгэл оноохыг эцэслэн шийдээгүй байна. Тэд энэ сарын 26-наас хойш буюу Кюүшюү башё дууссаны дараа шийдвэрээ гаргах аж.
Харүмафүжи өнгөрсөн сарын 25-ны өдөр Таканоиватай маргалдаж, толгойг нь шар айрагны шилээр цохиж гэмтээсэн тухай өмнө мэдээлсэн.
Тухайн өдрөө Харүмафүжи хэвлэлээр дамжуулан уучлалт хүссэн бөгөөд аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката Таканоива болон түүний дэвжээний эзэн Таканохана насаас уучлалт гуйсан байна. "Таканохана" дэвжээний эзэн аравдугаар сарын сүүлээр цагдаагийн газарт гомдол гарсан байна.
Таканоива гэмтлийнхээ улмаас энэ удаагийн Кюүшюү башёд оролцоогүй байна. Сүмогийн холбооныхон их аваргаас яагаад хүч хэрэглэх болсныг асуухад тэрээр тодорхой хариулт өгөөгүй бөгөөд согтсон байсан тухайгаа хэлжээ.
Хамт байсан бөхчүүдээс Харүмафүжи Таканоиваг өөрөөсөө ахмад бөхчүүдэд хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна. Гэвч Таканоива үл тоон гар утсаа оролдож суусан нь аваргын уурыг хүргэсэн гэжээ. Харүмафүжи нэг бус удаа Таканоиваг цохьсон бөгөөд бусад нь түүнийг зогсоох гэж оролдсон байна.
Эх сурвалж: Japan Times