SpaceX компани Нью Йоркийн цагаар арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 20:00-22:00 цагийн хооронд Зума хэмээх нууц ачаа хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 09:00-11:00 цаг гэсэн үг юм.
Компани 11-ний өдөр Шонхор-9 пуужингаа туршилтаар хөөргөсөн бөгөөд төлөвлөгөөний дагуу нууц ачаагаа 15-ны өдөр хөөргөх байжээ. Гэвч хөөргөх ажил нэг өдрөөр хойшилсон төдийгүй дахиад ч хойшилж магадгүй аж.
Гэхдээ Зума ачааг арван нэгдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө заавал хөөргөх ёстой юм байна. Энэхүү ачаа нь Northrop Grumman корпорацийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд АНУ-ын Засгийн газрын захиалгын дагуу хөөргөж байгаа аж.
Northrop Grumman корпораци ачаатай холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзаж, нууцлалын зэрэгтэй гэдгээс өөр тайлбар өгөөгүй юм байна.
Кеннедигийн сансрын төвийн 39А тавцангаас хөөрөх пуужин Зума хэмээх нууц ачаагаа тойрог замд оруулсныхаа дараа дэлхий дээр газардах туршилт хийх юм.
Эх сурвалж: Engadget