MNBA Үндэсний лигийн хамгийн залуухан бүрэлдэхүүнтэй багуудын нэг Хэнтий ЭБЭГ улирлын 2 дахь тоглолтоо Отгонтэнгэр уулаараа овоглосон Завхан аймгийн багийн эсрэг хийлээ. Хоёр баг эхний тоглолтондоо хожигдоод байсан юм.Ингээд аль хожсон нь анхны хожлоо авах чухал тоглолтонд Хэнтий аймгийн залуучууд 80-76-аар хожил авлаа. Тоглолтын эхнээс 7-10 онооны илүүтэйгээр Хэнтий аймаг илүү тоглож байсан юм.
Дөрөвдүгээр үед онооны зөрүү бага зэрэг ойртоод байхад Завхан аймгийн багийн довтолгооны гол тоглогч Г.Удаанжаргал өвдөгний шөрмөсөө гэмтээж талбайг чөлөөлсөн юм. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд 3 оноо болж тоглолт ойртсон ч Б.Жанжийжаваалий тоглолтыг тэнцүүлэх боломжтой алсын зайн хоёр шидэлтээ алдснаар 80-76-аар Хэнтий ЭБЭГ багхожил байгууллаа. Хэнтий аймгийн баг самбартаа 49-35-аар илүүрхсэн нь тоглолтонд хожих гол шалтгаануудын нэг байлаа.
MNBA үндэсний лигт энэ улирлын анхны тоглолтоо хийсэн Э.Элбэг-Эрдэнэ 19 оноо авч багаа тэргүүллээ. Мөн Б.Эрдэнэболор, Г.Тамир, Н.Цолмонжаргал нар 10-с дээш оноог авсан юм. Улирлын эхний 2 тоглолтондоо хожигдсон Завхан аймгийн багаас Г.Удаанжаргал 16 оноо, Б.Жанжийжаваалий 15 оноо авсан бол өөр бусад тоглогчид 7-с дээш оноог аваагүй байна.
Хөвсгөл аймаг эхний хожлоо авлаа
Үндэсний лигийн үзүүштэй багуудын нэг Хөвсгөл Нэг-Үе баг улирлын 2 дахь тоглолтоо Сэлэнгэ аймгийн багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхнээс илүү байсан Хөвсгөл аймгийн баг улирлын анхны хожлоо байгууллаа. Энэ тоглолтонд Нэг-Үе багийн хамгаалт маш онцгой байсан юм. Дөрөвдүгээр үед Сэлэнгэ аймгийн баг 20 онооноос эргэн ирэлт хийж оноог 10 болгож ойртуулсан ч Хөвсгөл аймгийн багийн тоглогч О.Сайнтөр гайхалтай тоглолтоо авчирч 71-85-аар хожил байгууллаа.
Хөвсгөл аймгийн багаас оюутны 3х3 дэлхийн лигийн аварга Б.Наранбаатар багаа тэргүүлэн 20 оноо, 10 самбар, 2 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн Б.Сайнтөр 11оноо, 3 самбар, О.Цэлмэг 11 оноо 4 самбар, 4 бөмбөг таслалт 7 оновчтой дамжуулалт өгсөн юм. Харин Сэлэнгэ аймгийн багаас О.Гэрэлт-Од 9 оноо, 10 бөмбөгт таслалт, 7 оновчтой дамжуулалт, 3 довтолгооны самбар авч онцгой байлаа. Мөн С.Тилеген 17 оноо авсан бол багийн бусад тоглогчид төдийлөн сайн байсангүй.
Үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн тоглолтонд Дархан-Уул аймгийн баг хожлоо
MNBA Үндэсний лигийнулирлын арав дахь тоглолтонд Баянхонгор “Мазаалай” болон Дархан “Бурхантын буганууд” багууд учраа таарч тоглосон юм. Тоглолтын эхний үед Баянхонгор аймгийн залуус оноогоор илүү тоглож 8 онооны зөрүүг үүсгээд байлаа. Тоглолтын хоёрдугаар үед Т.Цогбадрах сайн тоглосноор онооны зөрүүгойртуулсан юм.
Улмаар 3-р үед Дархан Бурхантын буганууд багийн хамгаалалт сэргэснээр 2 онооны зөрүүтэйгээр шийдвэрлэх үеийг эхлүүлсэн. Ингээд 4-р үед бүх зүйл шийдэгдэж Баянхонгор Мазаалай баг онооны давамгай байдлаа алдаж улирлын 2 дахь хожигдлоо амслаа. Ингээд та бүхэнд статистик мэдээллийг хүргэе. Бурхантын Буганууд багийн залуу довтлогч Т. Цогбадрах 21 оноо, 11 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Мөн төвийн тоглогч А.Энхтүвшин 12 оноо, 10 самбар авснаар улирлын эхний 2 тоглолтондоо дабл дабл хийгээд байна. Харин Баянхонгор Мазаалай багаас О.Ганзориг 16 оноо, 6 самбар, 3 бөмбөг, Б.Мөнхбат 13 оноо, 11 самбар авсан юм.
Баянхонгор Мазаалай багийн гол тоглогчид довтолгоонд хангалтгүй байлаа. С.Баасандорж найман довтолгооныхоо нэгийг ч хийсэнгүй. Мөн М.Даваадорж болон Э.Ариунболд нар нийлээд 20 довтолгооноос 4-г нь амжилттай болгосон байна. MNBA Үндэсний лигийн дараагийн тоглолтууд 11 сарын 20-ны даваа гаригт18 цагаас Сэлэнгэ болон Өвөрхангай гэсэн тоглолтоор эхлэж, Хөвгөл Нэг-Үе болон Сүхбаатар аймаг, Ховд Шонхорууд болон Увс Нуур гэсэн тоглолтууд явагдах юм.