Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулсантай зэрэгцэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэх захиалга өгсөн хүний нэрийг зарлана гэх мэдээлэл гарав.
Энэ тухай анхны мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн. Тэрбээр, УИХ-аар 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Б.Хурцыг Элчин сайдаар томилон явуулах гэж байна” хэмээв.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдсэн. Энэ асуудлыг ганцхан УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэнэ. Би энэ хорооны бүрэлдэхүүнд орж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эргэлзээг тайлмаар байгаа юм” гэлээ.
С.Зоригийг хөнөөсөн хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг олон нийт эргэлзэж хүлээж авсан. Хэрэг үйлдсэн гэж ял авсан хүмүүсийн цаана хамгийн гол учир зангилаа болох улс төрийн захиалгат энэ хэргийн захиалагчийг олох ёстой хэмээн хууль хяналтынхныг шүүмжилсэн.
Ард иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа. Тэдний нэг нь өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй хашир, туршлагатай улстөрч Ц.Нямдорж.
“С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн хүн бараг тодорхой болсон” гэж хэлээд буй мэдээлэлд хамгийн ойр УИХ-ын гишүүдийн үгнээс үзэхэд Монголын ард түмний 19 жил хүлээсэн энэ хэргийн учиг Ц.Нямдорж сайдын үед тайлагдаж мэдэхээр байна.