-Тогтвортой хөгжлийн үндэсний долдугаар форумаас-
Эдийн засгийн төлөв байдал, цаашдын хандлагын талаар Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл өгснийг хүргэе.
ААН-ҮҮДИЙН АШИГТ АЖИЛЛАГАА САЙЖРААГҮЙ Ч АЛДАГДАЛ БУУРСАН
2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлалын үргэлжлэл болсон гэдгийг юуны өмнө тодотгох хэрэгтэй.
Цэвэрлэх байгууламжаа өргөтгөх нь сайн хэрэг. Гэвч хөрөнгө оруулалтаа эргүүлээд нөхөхийн тулд иргэд, ААН-д үзүүлдэг, бохир ус цэвэрлэх үйлчилгээний үнээ нэмэх шаардлага бий.
Би олон тоо нуршилгүй, гол тоонуудыг дурдана.
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг өнгөрсөн онд 18 сарын хугацаатай баталсан. УИХ-аас баталсан энэ хөтөлбөрийн дагуу бид ирэх оны эхний улиралд эдийн засгаа сэргээх ёстой. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлаад хагас жилийн хугацаа өнгөрлөө. Эдгээр хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсний үр дүнд эдийн засагт зарим нааштай үзүүлэлтүүд гарч байна.
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр энэ оны эхний арван сарын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Барилга, уул уурхайгаас бусад салбарын өсөлт нэмэхтэй гарчээ. Нүүрсний экспорт тасалдсаны улмаас уул уурхайн салбарын өсөлт -0.7 хувь байна.
Макро эдийн засгийн түвшинд байдал ийм байгаа бол микро түвшинд байдал сайжирч байгааг илтгэх нэг үзүүлэлт нь ААН-үүдийн нийт зээл буурчээ. 2016 оны татварын тайлангийн нэгтгэлийг аравдугаар сард Сангийн яам бэлэн болгон, танилцуулахад ийм дүн гарчээ. 2015 онд тайлан өгөн ААН-үүд нийт 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. 80 мянган ААН-ээс 60 орчим ААН үлдэж, үйл ажиллагаа явуулжээ.
Банк, банк бус, даатгалын салбар л 2015 онд ашигтай ажилласан. 2016 оны байдлаар ААН-үүдийн ашигт ажиллагаа сайжраагүй ч алдагдал буурчээ.
ББСБ-уудын ашиг өссөн талаар саяхан Санхүүгийн зохицуулах хороо танилцууллаа.
Энэ оны эхний 10 сарын байдлаар татварын орлого нийт 900 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Учир нь ААНОАТ болон НӨАТ анх тооцоолсноос давжээ. ААН-үүдийн борлуулалт сайн байгаа учир ААНОАТ өссөн нь тодорхой. Гэхдээ бүх зүйл сайхан болоогүй.
2022 ОНД ЧИНГИС БОНДЫН НЭГ ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН + САЯХАН ХОЙШЛУУЛСАН БОНДЫГ ТӨЛНӨ
ОУВС-тай тохирсон ёсоор хөтөлбөрөө дахин нэг жил үргэлжлүүлнэ. Цаашид төсвийн орлого нэмэгдүүлэх, экспортоо өсгөх гол хөшүүрэг бол Таван толгойн төмөр зам, Таван толгойн цахилгаан станц, Тавдугаар станц, Цэвэрлэх байгууламж, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүд юм. Засгийн газар эдгээр төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гарган, Үндэсний хөгжлийн газраас ирэх таван жилд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг бэлтгэж байна. Бид өмнө нь ийм жагсаалт гаргаж үзсэн. Гаднынхан та нар мөрөөдлийн жагсаалт гаргадаг, учир нь жагсаалтад багтсан төслүүд хэрэгждэггүй гэж шүүмжилдэг.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 50 их наяд төгрөг шаардлагатай.
Иймд ҮХГ жагсаалтад багтсан төслүүдийг ямар арга замаар, хаанаас санхүүжилт татан хэрэгжүүлэх талаар ч давхар судалж байна.
Өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаар цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Нэг хүндрэл нь тарифын асуудал. Цэвэрлэх байгууламжаа өргөтгөх нь сайн хэрэг. Гэвч хөрөнгө оруулалтаа эргүүлээд нөхөхийн тулд иргэд, ААН-д үзүүлдэг, бохир ус цэвэрлэх үйлчилгээний үнээ нэмэх шаардлага бий. Бид аль болох ААН-д дарамт учруулахааргүй, нөгөө талаас цэвэрлэх байгууламж алдагдалгүй ажиллах үнийг тогтоохоор хичээж байна.
Бид өнөөдөр энд тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэж байна. 2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт ямар санхүүжилт шаардагдах талаар тооцсон юм. Ойролцоогоор 50 их наяд төгрөг буюу 20 тэрбум ам.доллар шаардлагатай. Гэтэл ирэх онд биднийг өр төлбөрүүд хүлээж байна. Нэгдүгээр сард төлөх гадаад төлбөрөө хөрвүүлж чадлаа. Дараагийн том төлбөр нь 2022 оны, Чингис бондын нэг их наяд ам.долларын бондын төлбөр. Мөн 2022 онд сая хугацааг нь хойшлуулсан бондын төлбөрийг шилжүүлэх ёстой. 2022-2024 онд дахин 3 тэрбум ам.долларын төлбөр хүлээгдэж байна. Тэгэхээр дараагийн том төлбөр хүртэл бидэнд 3 жил амсхийх хугацаа л байна. Энэ хугацаанд амжиж, эдийн засгаа өөд нь татах хэрэгтэй.
2022 оны нэг тэрбум ам.долларыг Монгол банк мөнгө гаргаад барагдуулахад их хэцүү. Миний бодлоор үүний зарим хэсгийг одооноос хуримтлал үүсгэн төлж, үлдсэнийг нь шинэ бондоор санхүүжүүлэх, холимог арга замаар шийдэх нь зөв.
Одоогоос 30 жилийн өмнө бид Дөрөвдүгээр цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Үүнээс хойш дахин ДЦС барьсангүй. Гэхдээ бүх сумаа буюу 330 сумыг хэдий өртөг өндөртэй ч найдвартай цахилгаанд холболоо. Өнгөрсөн онд сүүлчийн хоёр сум тогтой болсон. Ингэснээр орон нутагт иргэд амьдарч, ажиллах таатай нөхцөл бүрдсэн.
Орон нутгийг нийслэлтэй авто замаар холбох ажил 2019 онд дуусна. Төвийн бүсээс эхэлсэн энэ төсөл 20 жил үргэлжиллээ. Суурь дэд бүтцээ бий болгосноор орон нутагт ЖДҮ хөгжинө гэдгийг төгсгөлд нь дурдахыг хүсэж байна.