Монгол Улсын казах иргэд ээ,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Өвлийг өнөтэй тэнхлүүн давж, урин дулаан хавартай учран
золгож буйг бэлгэдэн өдөр, шөнө тэнцсэн тэгш сайн өдөр өргөн түмнээрээ эв эеээ
хичээж, ёс төртэй, өргөн дэлгэр тэмдэглэдэг казах түмний үндэсний уламжлалт
баяр Наурызыг тохиолдуулан эх орны дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран
суугаа нийт казах иргэд Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хүн
бүхэнд эрүүл энх, айл өрх бүрт аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнө эртнээс уламжлалтай Наурыз баярын энэхүү бэлэг
дэмбэрэлт өдөр нийт казах иргэд Та бүхэн хотол даяараа амар мэндээ мэдэлцэж,
азай буурал аксакалуудаа өргөө гэрийнхээ хойморт хүндлэн залж, үнэт сургаалыг
нь сонсч, улс орон, ард түмнийхээ амьдрал байдал, аймаг, орон нутгийнхаа ажил
хэргийг шинжин ярилцаж, цаашдын хөдөлмөр бүтээлээ хэлэлцэн тодорхойлж, ёс төгөлдөр
баясан цэнгэж байгаа гэдэгт Монгол Төрийн тэргүүн би итгэлтэй байна.
Улс орон, ус нутаг нэгтэй үе
үеийн ажилч хичээнгүй, авъяаслаг, хөдөлмөрч казахын ард түмэн Монгол Улсын
тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ариун үйлсэд ихээхэн хувь
нэмэр оруулсаар ирсэн бөгөөд улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй төр,
нийгмийн зүтгэлтнүүд, боловсрол, урлаг соёлын алдартнууд, шинжлэх ухааны
эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд казах иргэдийн дундаас олноор төрөн
гарсныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Өвөг дээдсийнхээ
удмыг залгаж, ухааныг өвлөсөн өнөөгийн казах иргэд эрдэнэт мал сүргээ өсгөн
үржүүлж, үйлдвэр, үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, эрдэм мэдлэг, авъяас
чадвараа дээшлүүлэн, өв соёл, ёс заншлаа шинэ агуулга, хэлбэрээр гүнзгийрүүлэн
баяжуулах, улс орон, үндэстний тогтвортой хөгжлийг хангах талаар идэвх
санаачилга, хичээл зүтгэлтэй ажиллаж, ихийг бүтээж байгаа нь сайшаалтай. Манай
орны казах иргэд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хичээл зүтгэлтэй ажиллаж, ахмад
үеийнхээ хөдөлмөрч уламжлалыг үргэлжлүүлэн улс орноо хөгжүүлэх, аж амьдралаа
дээшлүүлэхэд цаашид ч их зүйлийг хийнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.
Хувь ерөөлтэй хулгана жилийн
босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Засгийн газрын боловсруулсан
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц
бодлого”-ыг УИХ-аас баталсан нь хөгжлийн алсын хараа, бодлого, зорилтгүй явж
ирсэн манай орны хувьд түүхэн чухал үйл явдал боллоо. Миний бие Монгол Улсын
хөгжлийн хэтийн зорилтуудыг тусгасан уг баримт бичгийг хураангуйлан “Гурван
арван тав” хэмээн тодорхойлж байгаа.
Үндэсний хөгжлийн цогц
бодлогыг хэрэгжүүлэхэд нэг иргэнээсээ эхлээд нийт ард түмнээрээ идэвхи
зүтгэлтэй оролцох ёстой. Ингэж байж л бид цаасан дээрх цогц бодлогыг амьдрал
дээр цогц хөгжил болгож, арван таван жилийн дараа нэг хүнд жилд 15000 мянган
ам. долларын дотоодын нийт бүтээгдэхүүн ногддог, эдийн засаг нь жилд дунджаар
15 хувь өсдөг улс орныг бүтээн байгуулж, түүнийхээ үр шимийг хүртэх болно. Үүнд
Монгол Улсын Баруун бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд ялангуяа казах
иргэдийн үүрэг, оролцоо нэн чухал байх нь ойлгомжтой.
Наурыз баяр бол монголын
казах иргэд уугуул ёс заншил, хэл, соёлоо хадгалж чадсаны нэг чухал үзүүлэлт
бөгөөд сүүлийн жилүүдэд уламжлалт ёс заншил, баяр наадмаа улам өргөн дэлгэр
тэмдэглэж, олон түмэнд сурталчлан таниулахад идэвх санаачилгатай ажиллаж байна.
Үүний нэг тод илрэл бол саяхан Казахын
холбооноос санаачлан “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж,
зоригт кыран бүргэдийн гайхамшгийг түмэн олонд сонирхуулсан явдал юм. Цаашид
“Бүргэдийн баяр”-ыг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болсныг уг
баярт оролцсон Ерөнхийлөгч миний бие дэмжиж байгаа бөгөөд энэ нь казахын ард
түмний уламжлалт ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулсан соёлын өвөрмөц нэгэн үзэгдэл байх болно.
Казах түмний хэл соёл, шашин
шүтлэг, ёс заншил болон казах иргэдийн олонхи амьдардаг Баян-Өлгий аймгийн
нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшлийн аливаа асуудал манай төр, засгийн
анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, амьжиргааны
түвшинг дээшлүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аймгийн дэд бүтцийг
хөгжүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, жижиг дунд
бизнесийг хөгжүүлэхэд төр, засгийн зүгээс илүү их анхаарах шаардлагатай байна.
Удахгүй Дөргөний УЦСтанц ашиглалтанд орж, эдгээр асуудлуудаас шийдвэрлэгдэнэ
гэдэгт итгэж байна. Аймгийг хөгжүүлэхэд төр, засгийн тус дэмжлэгээс гадна казах
түмний маань эв нэгдэл, идэвх чармайлт, холч мэргэн санаа, хөдөлмөр зүтгэл,
бүтээлч санаачилга шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эрхэм хүндэт казах иргэдээ!
Аливаа баяр нь өнгөрсөнд
алдаж оносноо цэгнэн, ухаарлын сургамж авч, ирээдүй рүү тэмүүлсэн хийж бүтээх, сайн сайхан амьдрах хүсэл
зорилго, итгэл найдвараа бэхжүүлэх утга
учир, бэлэг дэмбэрлийг агуулдаг билээ. Хулгана жил манай орны улс төр, нийгмийн
амьдралын хувьд ихээхэн хариуцлагатай жил болно. Тодруулбал төрийн эрх барих
дээд байгууллага - УИХ-ыг сонгох хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Шинээр
бүрэлдэх парламентийн чанар чансаа, үйл ажиллагаанаас төрийн тогтвортой байдал,
улс орны ирээдүйн хөгжил дэвшил ихээхэн шалтгаалах учир Та бүхний оновчтой
сонголт чухал гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.
Наурыз баяраа хамтдаа угтаж,
халуун бүлээрээ цугларан амжилт бүтээл, аз жаргал, хөөр баяслаар дүүрэн
тэмдэглэж буй Та бүхэндээ шинэ ондоо цог золбоотой, өнгө жавхаатай, аз
хийморьтой, амжилт бүтээл арвин байхын ерөөл талбия.
Та бүхний ажил үйлс Алтай
таван богд уул шигээ сүндэрлэж, буян заяа тань
зүйл бүрээр дэлгэрэх болтугай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
W W W . Z A R L A L . M N zaraa taviad,uzeed baigaarai!!!
[ Хариулах ]W W W . Z A R L A L . M N zaraa taviad,uzeed baigaarai!!!
[ Хариулах ]teneg baliar zavaan adgiin Enkhbayar!
[ Хариулах ]enbayar gogo, chi uuruu adgiin baba, ahaha
[ Хариулах ]enkhbayar ynhan boljee
[ Хариулах ]Mongolchuud bidnus yagaad Kazak irgediig muulaad bainaa.Kazakuud er ni dajgui shtee.Nadad 2,3 ch Kazak naiz bii.Yostoi dajgui eeldeg,uhaantai,nairsag.Mongol ch bai Kazak ch bai bugdeeree neg ulsad amidarch bgaa shtee.Muulahaa bolyo humuusee.
[ Хариулах ]bayarlalaa andaa chi shuu chamd sain saihanyg husie!!!!!!!!!!!!!
[ Хариулах ]naad xasaguud chin 90oni ued(owstei gazar mal togtdoggui gegcheer )MONGOL-s zugtaad kazakstand ochoo bizdee,tend ochood URWAGCH xasagaaraa duuduulan ad uzegdej amitan bolox-n dawaan deer ..ichix ch ugui zhiren nuurleed MONGOL-d butsaj irj baisan shuudee. ...........xunii muu n kazak tamxi ni muu n kazbek......medex uu dargaa??????!!!!!!!
[ Хариулах ]Hutsdag ni hutsjil baig!
[ Хариулах ]Tebeg mal. Cham shig iim teneg malnuud Mongoloos mini zailaad ogoosei. Ynen teneg bolovsrol soyolgyi mal yum daa
[ Хариулах ]ЧИ яагаад Казакыг муулаад байгаан муу үхдээл болсон амьтан минь Казакууд энэ хэдэн монголчуудаас дээр шүүү хэ хэ хэ та нар Ингээд Казак зэрэг баян оронтой тэрсэлдэх юм бол хэдэн Монголчууд мань Алуулав даа
[ Хариулах ]amaa tataad aytaihan chig yabaarai chamd hamaagui shuu malaa!!!!!!!!!!!!!!!!!!!
[ Хариулах ]mongolchuudad nauryzyn bayaryn mend hurgee, ene muu heden bolovsrolgui uzen yadagchid kazakh tumniig zugeer baikhad bitgii oroldood baigaarai, zugeer baikhad zuu chidvel bursaad teven shiidne shuu, chi ehleed ooriigoo hen be gedgee sudalj av, ayagui bol hujaagiin holitstoi tovarish baikh aa, bitgii tenegteed kazakhuudyg turhiraad bai, kazakhuud mongolyn toloo chamaas ikhiig hiisen shuu, tsaashid ch mongolynhoo toloo zutgene
[ Хариулах ]Чанаргүйн нүүгээд чанартайн Монголоо сахиад үлдсэн байхаа Нүүсэн казахуудыг цацраг идэвхт хордсон газруудад Назарбаев нутаг зааж суурьшуулсан гэсэн Монголын ардчилалаас айсандаа,эрх мэдэлээ алдаж магадгүй гэж хардсандаа тэгсэн гэнэлээ Харин казахуудыг муу хэлээд байгаа улсууд жаахан түүхээ мэдэхгүй алба хаагаагүй хэдэн хартай залуус ингэж бичнэ дээ Монголын казахууд ухаантай ийм үгйиг огт тоохгүй ээ Харин амьдарч сурах хэрэгтэй гэдгийг мэднэ Хятад Тайваны мэрэгжилын шинжээчид Казахуудаа хөөлөө гэхэд монголчууд 500 танкаа алдлаа гэсэн үг 1 танк 4 хүнтэй гэж бодвол 2000 эрчүүдээ алдаж байна гэж тооцоолдог юм шүү дээ Казахуудад баярын мэнд хүргэе
[ Хариулах ]Hutsdag soyolguynuud ni hutsjil baig
[ Хариулах ]kazak irgeddee bajariin mend xurgee!Zaluuchuudaa uxaantai baitsgaa!Kazak ch bai erliiz ch bai jamarch baisan mongold tursun ,mongol ulsiin irgen yum shuu>Shaardlagatai tsag n irvel xudlaa mongol bolood orilood baigaa ta naraas iluu mongol ulsiin tuluu zutgex bolno.Xarin Xudlaa otilood baigaa xeseg nuxud amia bodood ali neg xugjiltei ulsad shal ugaagaad xuuramch ex oronch dur esgeed suuj bna shuu dee,Tiim surxii yum bol ireed mal xariulaach!
[ Хариулах ]казакуудаа баярийн мэнд хүргэе үндэс угсаагаа үёийн үёдээ хэргүй авч явдаг аргаас нь монголчууд суралцмаар юм да мөнгө харж цус булингартуулсан тэнэгүүдээ
[ Хариулах ]Nauriz meiramii kutti bolsin again. Nauriziin bayriin mend hurgey saihan bayrlaarai.
[ Хариулах ]adilhan mongol ulsiin irgen baij negniigee yahnav dee. Kazak uudaaa Bayarliin mend hurgeyee !!!! saihan bayarlaarai. Manai aav helj baisiin, juulchidtai Ulgii d yavj baigaad neg ailaas hatgamaltai souviner avah geed hed um be gesen chini zaluuchuud ni ali boloh une hurgej zarah gesen chini neg uvgun kazak garch ireed 'naad sonirhood baigaa hundee durtai uneeree av gej helee, mongoliin l ner garna shuu' gej helsen gene lee. nuguu heden zaluuchuud ni tag bolson gesen. ih aihtar humuus baina lee gej aav yarij baisan. uhaantai l humuus um shig baigaan, manai teneguudees l deer baigaaz dee?
[ Хариулах ]Би эх оронч Казах хүн. Харин миний эх орон Монгол Улс.
[ Хариулах ]