Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болно.
Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр болон Шинжлэх Ухааны Ажилтны өдрийг тохиолдуулан 10:00-16:00 цагт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах юм. Өдөрлөгт зочилсноор Биотехнологи, Ургамал судлал, Амьтан судлалын чиглэлээр явуулж буй өдөр тутмын зарим судалгаа, үе үеийн эрдэмтэн судлаачдын туурвисан эрдмийн бүтээлүүд, инновацитай танилцах боломжтой.
Мөн гарааны компаниас гарсан бүтээгдэхүүн болон амьтан, ургамлын аймаг, бичил биетний
цуглуулгын сан, үзмэрийн тэнхимээ олон нийтэд дэлгэн танилцуулах болно.