Хятад, Өмнөд Солонгосын зохицуулах байгууллагуудын хөрөнгө босгох үйл ажиллагааг хязгаарлахаар чармайж буйг үл харгалзан Ази тив ICO (Initial Coin Offerings) буюу шифрлэсэн валют гаргасан хэвээр байна.
Компаниуд энэ жил ICO гаргах замаар 3.2 тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Энэ нь жилийн өмнө 300 сая ч хүрэхгүй байсан үзүүлэлттэй харьцуулахад аварга өсөлт хэмээн криптовалют гаргах ажиллагааг судалж буй өгөгдлийн Coindesk компани тайлбарлав. ICO зах зээл нь хожим бүтээгдэхүүн худалдаж авахад ашиглах дижитал токен борлуулж буй старт-ап компаниудыг банк болон хөрөнгө босгох ажиллагаа эрхэлдэг уламжлалт андеррайтеруудын өмнө гаргаж өгөв.
Ази тив, ялангуяа БНХАУ биткойн зэрэг криптовалют хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Дижитал аргаар хөрөнгө босгох ажиллагаа дэлхий нийтийг хамарч байгаа ч ICO гаргах нь Ази тивд илүү буйг хөрөнгө оруулагчдад токен арилждаг KYC-Chain компани тооцоолжээ. “Одоогоор манай технологиор токен борлуулж буй ерөнхий чиг хандлагаас харахад Азид эрэлт хамгийн өндөр” хэмээн KYCChain- ийг үндэслэн байгуулагч, ерөнхий захирал Эдмунд Лоуэлл тайлбарлав.
“Биткойн олборлогч” буюу криптовалют үүсгэхэд компьютерийн тооцоолох хүчин чадал ашиглагч компаниудын 70 хувь нь БНХАУ-д байрлаж байгааг дижитал хөрөнгийн программ хангамжийн платформ хөгжүүлэгч Blockchain компани тооцоолжээ. Үүнээс шалтгаалан Ази тив ICO-д оруулах дижитал валютын асар их нөөц хуримтлуулсныг санхүү, зээлийн үйлчилгээний Swift компанийн захирал асан Дэниель Де Вайер өгүүлсэн юм. Ноён Де Вайер эдүгээ ICO-д хөрөнгө оруулах ажил эрхэлж байгаа. “Криптовалют Азид хамгийн их байгаа болохоор хөрөнгө оруулагчид хөрөнгөө ийш чиглүүлэх нь л илүү утга учиртай” хэмээн тэрбээр анхааруулав.
Гэтэл тус бүс нутагт ICO, криптовалютын эсрэг чиглэсэн хахир зохицуулалт ч хүчээ авлаа. Есдүгээр сард БНХАУ-ын Засгийн газар ICO-г хориглож, криптовалютыг “олон нийтээс санхүүжилт үүсгэх хууль бус арга хэлбэр” хэмээн зарлав. Сарын дараа Өмнөд Солонгос мөн ижил төстэй хориг тавьсан юм.
ICO-д тавьсан хориг хөрөнгө оруулагчдад хаалт болж чадсангүй. БНХАУ-д биткойны биржийн бус арилжаа хориг тавихаас өмнө тавхан хувьтай байсан бол 11дүгээр сард шууд 20 хувь болж, өсөв. “Хятад улс биткойныг өдөр бүр хоригломой гэсэн шог үг хүртэл гарчихлаа” хэмээн Бээжинд байрладаг биткойн олборлогч, ICO-д хөрөнгө оруулагч Руань Шью тайлбарлаж байлаа.
Хятадын ICO хөрөнгө оруулагчдын олонх нь биржийн бус зах зээлд шилжих эсвэл бизнесээ үргэлжлүүлэх үүднээс оффшор байршил сонгож байна. Ноён Шьюгийн Newstyle-Collinstar Capital компани гэхэд л Австрали, Өмнөд Солонгос, эх газрын Хятад гэсэн гурван байршилд төв оффистой. Старт-ап Gatcoin компани 35 сая ам.доллар хуримтлуулах зорилгоор саяхан ICO гаргасан нь хөрөнгө оруулагчдынхаа 50 гаруй хувийг Ази тивээс татсаныг KYC-Chain-ы өгөгдөл харуулав. ICO-гийн арилжаанд АНУ-ын хөрөнгө оруулагчид нийт эрэлтийн 14.33, Өмнөд Солонгос 14.28 хувийг эзэлж байна. Харин Энэтхэгийн арилжаачид 13 хувиар гуравдугаарт явна. Хонконг, Вьетнам мөн хөрөнгө оруулалтын шилдэг 10 байранд багтжээ.
Дон Вейнланд, Луиз Лукас