Японы галт тэрэгний компани Цүкүба Экспресс шугамын галт тэрэг 20 секундийн өмнө хөдөлсөн явдалд уучлалт гуйжээ. Галт тэрэг төлөвлөгөөний дагуу 09:44:40 цагт хөдлөх ёстой байсан ч 09:44:20 цагт хөдөлсөн аж.
Компанийн менежментийн багийнхан албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд “Бид ийм хариуцлагагүй үйл явдал болсонд уучлалт гуйж байна. Ажилтнууд төлөвлөгөөт цагаа анхааралтай хараагүй учраас ийм хэрэг боллоо. Бид дахин ийм зүйл болгохгүйн тулд ажилтнуудаа нөхөн сургалтад хамруулсан болно” гэжээ.
Гэхдээ энэхүү явдалтай холбоотой ямар нэгэн гомдол гаргасан хүн байхгүй аж. Харин иргэд нийгмийн сүлжээнд компанийн энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Япон соёлын тухай идэвхтэй бичих болжээ.
Нэгэн хэрэглэгч “Энд галт тэрэг 20 секундийн өмнө хөдөлсөнд уучлалт гуйж байна. Харин Их Британид бол хоёр цаг хоцроогүй л бол уучлалт гуйхгүй” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Токиод нэг удаа галт тэрэг цагаасаа хоёр минут хоцорч, компани нь албан ёсоор уучлалт гуйсан. Яагаад хоцорсон гэтэл газар хөдөлсөн байлаа” гэжээ.
Эх сурвалж: Telegraph