МАН-аас энэ сарын 20, 21, 22-нд болох намын 28 дугаар их хурлын талаар мэдээлэл хийж байна.
МАН-ын их хуралд оролцох 1309 төлөөлөгч сонгогдсон. 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгч, 236 буюу 18 хувь нь удирдах зөвлөлийн квотоор буюу албан тушаалаар сонгогдсон.
Намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар дүрэмд заасан байдаг. Их хуралд 306 эмэгтэй буюу 24 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.
Намын Их хурлаар намын даргын улсөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, 27 дугаар их хурлаас хойших Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдал болон МАН-ын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ.
Мөн намын дүрмийн өөрчлөлтийн талаар асуудлыг өргөн хэмжээнд хэлэлцэнэ. Энэ ажлыг Ш.Раднаасэд, Намын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуцан ажиллажээ.
С.Бямбацогт, Улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл суларсан. Эрх мэдлийн төлөөх хүмүүсийн бөөгнөрөл гэж үзэх боллоо. Улстөрийн намууд өөрийн гэсэн дүрэм, үзэл баримтлалтай түүнийхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас МАН намынхаа мөрийн хөтөлбөрт шинэчлэл хийе гэж үзсэн. Энэ хурлаар Мөрийн хөтөлбөртөө орчин үеийн нийгмийн шинэчлэл нийцүүлэн бодитой дүгнэлт хийн боловсруулсан.
Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр. МАН-д шинээр элсэх гэж байгаа гишүүдэд энэ нам ямар бодлого, зарчим үнэт зүйлтэй, ямар хүн энэ намд элсэж болох юм гэх мэтээр зааж тусгасан бодлогын баримт бичиг гэж үзээд Мөрийн хөтөлбөрөө 28 дугаар их хуралд танилцуулахад бэлэн болоод байна гэв.
Ш.Раднаасэд, Удирдах зөвлөл, намын хяналтын хорооны гишүүдийн тоог багасгаж байгаа. Хариуцлагатай холбоотой ил тод, нээлттэй байддлыг нэмэгдүүлнэ. Намын санхүүжилтийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зохицуулалтыг оруулна. Гишүүдийн ёс зүйтэй холбоотой зохицуулалт манай намын дүрэмд байгаагүй. Ёс зүйн асуудлыг хэлэлцдэг бүтцийг оруулж ирж байна. Энэ найман үндсэн чиглэлээр 50 гаруй зүйл заалт өөрчлөгдөж байна гэлээ.