Утаан дунд хорт утааны баг өмсөөд алхаж буй аав, ээж, хүүхэд гурав... Өнөөгийн амьдралыг зөгнөж 1990-ээд оны үед зурагтаар ийм үйл явдалтай нийгмийн реклам цацагдаж байв.
Бүр тухайн үеийн эрдэмтэн судлаачид санаа зовнин агаарын бохирдлын анхны судалгааг хийсэн байх юм. Бидэнд олдсон мэдээллээр 1993 онд эрдэмтэн Ж.Купул Улаанбаатар хотын хийн мандлын агаарын бохирдлын түвшин, эрүүл ахуйн үнэлгээ, бохирдлыг хүн ам, хүүхдийн өвчлөлтэй холбон судалжээ.
Түүнээс хойш 24 жилийн турш Монгол улс агаарын бохирдол болоод хүн амд үзүүлэх өвчлөл, хүчин зүйлийг 40 гаруй удаа “ухаж төнхсөн байна”.
Гэсэн ч шийдлийг эс олон утаанд бид далаараа тавиулжээ. 184 мянган гэр хорооллын өрх, 3200 орчим нам даралтын халаалтын зуух, 300 мянга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаанд бид ялагдсан хэвээр.
Эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөл, уушгины хавдар, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтын голлох шалтгаан болж буйг тогтоожээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл судалгаанд үнэтэй цаг хугацаа, мөнгө цаас үрсэн ч шийдлийг олсонгүй. Бидэнд агаарын бохирдолд дахин судалгаа хийж, хөрөнгө зарлагадах шаардлагагүй, ажлаа эхлэх сонголт үлджээ.
Монгол улс 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын талаар ямар судалгаанууд хийснийг дараах жагсаалтаас хараарай.