Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсад шинжлэх ухаан үүсч хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан хөтөлбөр гаргажээ. Хөтөлбөрт:
- 11-р сарын 24-нд ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт
- 11 дүгээр сарын 22, 23-нд “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнг зохион байгуулна хэмээн тусгажээ.
Баярын хурал, үзэсгэлэн нь шинжлэх ухааны салбарын дэвшил, эрдэмтэн судлаачдын гаргасан нээлт, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, эрдэм шинжилгээний ажилтнаа шагнан урамшуулах, салбарын залуу судлаачдыг дэмжих, шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, улсын их, дээд сургуулиуд, гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл зэрэг 90 гаруй байгууллага оролцоно.