"Лантуун Дохио" ТББ, "Өгөх өдөр" хөдөлгөөн хамтран, нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүний гарах нөхцөлийг бүрдүүлдэг дүрэм журмыг өөрчлөхийн тулд "НҮДЭЭ НЭЭ" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрлөө.
Энэ хугацаанд 32,000 хүнийг нийгмийн сүлжээнд нэгтэж, таван аймгийн иргэд, 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг хөдөлгөөндөө нэгтгэжээ.
"Нүдээ Нээ" Үндэсний хөдөлгөөнөөс хувь хүн бүр иргэний үүргээ ухамсарлан, хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй, шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээлж байхыг уриалж байгаа юм. Мөн үр хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, тэднийг ямар нэг эрсдэлд орохоос өмнө хамгаалж байхыг анхааруулж байна.
Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж Нүдээ Нээснээ илтгэн, дээрх хөдөлгөөний уриалгыг үүдэндээ байрлуулан, хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амлаад байна.
Нүдээ Нээ Үндэсний Хөдөлгөөнөөс ТАЙВАН ЖАГСААЛ-ыг таван удаа амжилттай зохион байгуулсан. Эдгээр жагсаалын хаалт-НЭГДСЭН ЖАГСААЛ 2017 оны маргааш Төв талбайд 14-18 цагийн хооронд болно.