Хүчирхийллийн эсрэг “НҮДЭЭ НЭЭ” үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр хаалтын жагсаалаа Сүхбаатарын талбайд 14:00-18:00 цагт хийхээр төлөвлөжээ. Тэд энэхүү жагсаалаараа дараах УИХ, УИХ-ын гишүүд, ШААРДЛАГЫГ тавьж байна.
“Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйл, 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж тус тус заажээ.
Монгол Улс 2016 онд “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудыг тус тус батлан гаргаж хүүхдийн эрх хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх тал дээр дэвшил гарсан байна.
Гэвч бодит байдал дээр хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн орчинд болон сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна.
Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна.
Энэхүү хүүхдийн эрхийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсооход дан ганц хүүхдийн эрхийг хамгаалах хууль батлан гаргахаас гадна дараах арга хэмжээг авах шаардлагатай байна гэж үзэн энэхүү шаардлагыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж байна.
Үүнд:
1. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдэд:
a. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
b. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ аль болох богино хугацаанд хохирогчид сэтгэл санааны дарамт учруулалгүй тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд ажиллах эрх зүйн орчныг бий болгох;
c. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудад хүүхэд хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгт өртөх, амь насаа алдах, явдал олон гарч байна. Иймд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхийн тулд холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны төрөл болгон нэмэх, үүнтэй холбогдуулан “Зөрчлийн тухай хууль”-д холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
d. Насанд хүрээгүй хүүхэд зочид буудлаар үйлчлүүлэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэй байх. Зөвшөөрөлгүй насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авдаг байх эрх зүйн орчныг бий болгох.
2. Засгийн газар, Засгийн газрын гишүүдэд
a. Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
b. Эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулан сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх;
c. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх,
d. Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллага, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах;
e. Хүүхдэд хууль мэдэхгүй байснаар эрхээ хамгаалуулах талаар аль ч түвшинд санал, гомдол гаргахгүй байхад хүрэх магадлалтай тул өөрийг нь хамгаалдаг, өөртэй нь хамааралтай хуулийн мэдлэгийг багаас нь олгож, эрх зүйн боловсролтой иргэн болохыг зааж сургах;
f. Гэр бүлтэй ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, ажилтнуудаа мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах.
ЭНЭ БҮХНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА !!!
“ЛАНТУУН ДОХИО” ТББ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, 2017 он 11 сар 18 өдөр