Өнөөдөр агаарын тээврийн хоёр компани онгоцон доторх интернетийн хурдыг нэмэгдүүлэх тухай мэдэгдлээ. Cathay Pacific групп болон Emirates компаниуд хиймэл дагуулд суурилсан интернет сүлжээний хурдаа 50Mbps хүргэх аж.
Cathay Pacific группийн хувьд 2018 оноос эхлэн GoGo-ийн 2Ku хиймэл дагуулд суурилсан технологийг нэвтрүүлэх бол Emirates 2020 оноос эхлэн Боинг 777Х онгоцнууддаа 50Mbps хурдтай утасгүй сүлжээ нэвтрүүлэх юм байна.
Нислэгийн компаниуд хэрэглэгчдээ татахын тулд утасгүй сүлжээнийхээ хурдыг нэмэгдүүлэх жишиг тогтож эхэлсэн. Өнгөрсөн жил American Airlines ViaSat-ийн хиймэл дагуулыг ашиглаж эхэлсэн бол энэ оны эхээр JetBlue бүх зорчигчдодоо үнэгүй WiFi санал болгож эхэлсэн юм.
Түүнчлэн есдүгээр сард Delta нислэгийн компани WhatsApp, Facebook Messenger зэргийг онгоцон дотор үнэгүй ашиглах эрхийг нээжээ.