Автомашины түүхэнд хоёр секундээс бага хугацаанд 100 км/цагийн хурд авдаг төмөр хүлэг байгаагүй. Тэгвэл Теслагийн өчигдөр танилцуулсан шинэ загварын Roadster анхны ийм машин болох нь.
Ердөө 1,9 секундэд 100 км/цагийн хурд авах энэ машин 400 метр зайг 8,9 секундэд туулах бөгөөд энэ нь мөн л дэлхийн шинэ дээд амжилт юм.
Тийм ч учраас машины дээд хурд 400 км/цагтай тэнцэх аж. Хамгийн гол нь энэ загвар нэг удаа бүтэн цэнэглээд 1000 км зам туулах чадалтай.
Элон Маск энэхүү загвараа “Шатахуунаар ажилладаг машинуудын нармайг нь нээлээ” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ 2020 оноос үйлдвэрлэж эхлэх энэ машины үндсэн үнэ 200 мянган ам. доллар.
Хэрвээ урьдчилан захиалахыг хүсвэл 50 мянган ам. долларыг төлж, ээлжээ хүлээх хэрэгтэй.