ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ Залуучуудын загвар хуралдааныг гурав дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00-20:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
НҮБ-ын загварчилсан хуралдаан сүүлийн үед Монголын оюутан, залуучуудын дунд өргөн дэлгэрч буй үйл ажиллагааны нэг бөгөөд МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганыг загварчилдаг утгаараа онцлог юм.
Энэхүү хуралдааны зорилго нь олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар залуучууд хоорондоо хэлэлцэн мэтгэлцэх, дэлхий дахинд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах арга замыг тодорхойлох, нэг нэгнээсээ суралцах, багаар ажиллах боломжийг олгоход оршдог.
Энэ жил Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй дэлхий ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны 150 гаруй оюутан залуус хэлэлцэх юм.
Тус хуралдааныг 2015 онд “Тогтвортой хөгжил дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо”, 2016 онд “Хүчирхийллийн туйлширсан хэлбэрүүдтэй тэмцэх урт ба богино хугацааны арга замууд” сэдвээр тус тус зохион байгуулсан. Жил бүр МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ хуралдаанаас батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт хүргэдэг.
Хурлаас шалгарсан шилдэг баг, илтгэгчид ЮНЕСКО-ийн залуучуудын олон улсын хурал семинарт оролцох эрхийн эзэн болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Фэйсбүүк хуудас: www.facebook.com/modelunescomongolia, зохицуулагч Халиун /99118236/ нараас тодруулна уу.