БНХАУ БНАСАУ-д үзүүлэх шахалтыг дээд цэгт нь хүргэхэд илүү их үүрэг оролцоотой байна гэж АНУ сайшаалаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ “БНХАУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй бүс болгох бүх арга хэмжээг нь АНУ дэмжинэ” гэдгийг онцолсон байна.
Сара Сандерс “БНХАУ БНАСАУ-д үзүүлэх шахалтыг хамгийн дээд цэгт нь хүргэхэд илүү их үүрэг оролцоотой байгааг АНУ-ын Ерөнхийлөгч сайшааж байна. Тэрбээр Азид хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэ талаар нухацтай ярьсан. БНХАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилгоор ямар ч арга хэмжээ авсан АНУ-ын Ерөнхийлөгч бүрэн дэмжих болно” гэж онцолсон байна.
Үүнээс өмнө БНХАУ тусгай элчээ БНАСАУ руу илгээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг "Томоохон алхам хийж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин БНХАУ-ын танилцуулсан энэхүү шийдвэрт үндэслэж Бээжин, Пхеньяны харилцааны талаар таамаг дэвшүүлэх нь тохиромжгүй гэж БНСУ мэдэгджээ.
БНСУ-ын Эв нэгдлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч И Юү Жин “БНСУ-АНУ болон АНУ-БНХАУ-ын хоёр талт дээд хэмжээний уулзалтын дараа БНХАУ-ын тусгай элч БНАСАУ-д айлчлахаар болсон. БНХАУ тусгай элчээ БНАСАУ руу илгээх шийдвэр гаргасан гээд Бээжин-Пхеньяны цаашдын харилцаанд шууд таамаг дэвшүүлэх нь тохиромжгүй юм. Холбогдох үйл явдлыг бид үргэлжлүүлэн анхааралтай ажиглах болно. БНХАУ саяхан болсон Коммунист намын хурлын үр дүнг танилцуулах зорилгоор тусгай элчээ хөрш орнууд руугаа илгээж байгаа нь энэ юм” гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Японы аюулгүй байдал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас дэлхийн II дайнаас хойших хамгийн тулгамдсан үедээ ирсэн гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. Тэрбээр “Япон улсын аюулгүй байдлын асуудал дэлхийн II дайнаас хойших хамгийн тулгамдсан үедээ ирсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид Японы ард түмний дэмжлэгтэйгээр маш идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлнэ. БНАСАУ удаа дараа пуужин хөөргөж, цөмийн туршилтууд хийж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Япон улсад айлчилсан. Энэ айлчлалаар манай хоёр улс бат бэх харилцаатайг дэлхий нийтээр харсан” гэж онцолсон байна.
Н.Номин-Эрдэнэ