Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 17.17 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр таван гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хяналтын дэд хорооны зарим гишүүнийг өөрчлөх асуудлаар нэг хоногийн завсарлага авсан нь дууслаа.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга О.Содбилэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж долоо болгох саналтай байгаагаа танилцуулав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.
Ийнхүү тус дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмсэнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.
Ингээд Байнгын хорооны дарга О.Содбилэгийн гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Д.Оюунхорол нарын гурван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтов.
Байнгын хороо энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.