Чөмөг царцам тэсгим хүйтэн энэ өдөр гадаа 10 минут зогсоход л гар хөл бээрч байлаа. Гэтэл "НҮДЭЭ НЭЭ" үндэсний хөдөлгөөнийхөн өчигдөр өдрийн 14:00 цагаас орой 18:00 цаг хүртэл хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцлээ өрнүүлж, нийгэмд, төрийн удирдлагуудад дуу хоолойгоо өргөхийн тулд дөрвөн цаг гаруй Сүхбаатарын талбайд жагссан юм.
Тэд нийгмийг сэрээж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, бусармаг бүхэнд дөжрөх ёсгүй, НҮДЭЭ НЭЭЖ, дуугүй өнгөрөхгүй байхыг дахин дахин анхааруулж байсан. Жагсаалд оролцогсод "Бид хүчирхийлэл, харгислалд дөжрөх ёсгүй", "Хүүхдийн хүчирхийллийн шарх хэзээ ч эдгэдэггүй", "Хүүхэд хайраар дутаж байна", "Аниргүй аймшиг бол хүчирхийлэл" зэрэг үгс бүхий уриа лоозон барьсан байлаа.
Одоогоор тус хөдөлгөөнийхөн 30 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулсан бөгөөд эдгээр иргэдийн гарын үсэгтэй шаардлагыг шат шатны байгууллагуудад ирэх долоо хоногоос хүргэх юм байна.
Энэ хугацаанд 32,000 гаруй хүнийг нийгмийн сүлжээнд нэгтэж, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг уг хөдөлгөөнд нэгтгээд байна.
"Лантуун Дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан:
"Энэ тэмцэл маань эхлээгүй бас дуусаагүй. Олон хүн жагсаалд нэгдлээ. Бид найман удаагийн жагсаал хийгээд үр дүнг нь харж байна. Гурван сайдын тушаалыг цуцлуулж, таван настай хүүхдээс мөнгө нэхдэг байсан тогтолцоог байхгүй болгож чадлаа. Хуулийн дагуу шаардлагуудыг тавьж байна. Иргэд олон нийтийн сонор сэрэмжийг сэрээж байна. Энэ бүхэн тодорхой хэмжээний үр дүнгээ өгч байна. Гэхдээ цаашдаа улам илүү хүчтэй тэмцэх ёстой.
Тус хөдөлгөөнд Налайх, Төв аймгаас нэгдсэн ба бараг бүх аймгаас болон гадаадад суугаа монголчуудаас зураг нэгдсэнээ илэрхийлсэн зургаа илгээжээ.
Уг тэмцэлд нэгдсэн аавуудын төлөөлөл н.Ган-эрдэнэ: "Эрчүүд энэ тэмцэлд нэгдээч. Эмэгтэйчүүд илүү олон харагдаж байна. Эрчүүд, аавууд нэгдэж, тэмцэхгүй бол бид хэдий болтол ийм бохир заваан нийгэмд амьдрах юм бэ. Тэдний дуу хоолой хэрэгтэй байна. Залуучууд аа ирээч!" гэлээ.
Нүдээ Нээ Үндэсний Хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээллэж байх, өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа юм.
"Нүдээ нээ" нэгдсэн жагсаалын сурвалжилгыг хүргэж байна.